Loading...
Захиргаа, Аж ахуйн алба 2019-03-07T05:40:57+00:00

Аймгийн засаг даргын дэргэдэх хүнс, хөдөө аж ахуйн газрын мэндчилгээ

Өвөрхангай аймгийнхаа уудам дэлгэр нутагт мал сүргээ өсгөн үржүүлж өнтөй өвөлжсөн малчиддаа, арвин ургац хураан авсан тариаланчид, ногоочиддоо, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны салбарт ажиллаж байгаа баялаг бүтээгчиддээ, салбарын бүтээгдэхүүний үнэнч хэрэглэгч ард иргэддээ, хүнс, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүддээ аймгийн Засаг даргын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа ирж байгаа “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн амар амгаланг эрин элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, ажил төрөл тань өөдрөг байхын ерөөл дэвшүүлж мэндчилж байна.
Аж үйлдвэрийн салбарт аймгийн хэмжээнд 2018 онд нийт 545 өрхийн болон жижиг дунд үйлдвэр үйл ажиллагаа эрхлэн, 1627 иргэнийг ажлын байраар хангаж, оны үнээр хүлээгдэж буй гүйцэтгэлээр 36.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.5 тэрбум төгрөгөөр буюу 66.1 хувиар, мөн 35.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.5 тэрбум төгрөгөөр буюу 62.9 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт нийт 9354.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, шинээр 465 ажлын байр бий боллоо.

Жилийн эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр 16.6 мянган тн мах хүнсэнд хэрэглэн, 25.1 мянган тн мах зах зээлд худалдан борлуулахаар нийт 1159.841 толгой мал нядалгаанд оруулж, 23.7 мянган тн сүү /саасан сүүний хэмжээгээр/, 4.1 мянган тн төмс, 2.1 мянган тн хүнсний ногоо орон нутагтаа үйлдвэрлэснээр аймгийн хүн амын хэрэгцээт мах, сүүг 100 хувь, төмсийг 101,4 хувь, хүнсний ногоог 24.4 хувь, жимс, жимсгэнийг 3,7 хувиар тус тус хангаад байна.

Аймгийн хэмжээгээр 2018 оны жилийн эцсийн байдлаар оны эхний малаа 94.7 хувиар онд оруулж, 1,2 сая төл хүлээн авч 5,4 сая толгой мал тоолуулан малынхаа тоогоор улсад 3 дугаар байрт шалгарч, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад 1772,0 мянган толгой мал хамрагдаж, халдварт өвчний гаралт 5.7 хувиар буурч, Улсын аварга малчин 8, Улсын аварга саальчин 1, Улсын тэргүүний тариаланч 1, Аймгийн аварга малчин 80, Аймгийн аварга тариаланч 3 шинээр тодорсон он жил байлаа.

Угтан ирж буй “Урвуулагч” хэмээх шороон гахай жилдээ аз жаргал, амжилт бүтээл дүүрэн байж сүрэг мал нь тарган, сүү шим, ургац тариа нь арвин, сүлд хийморь нь өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН
ДАРГА С.ЦЭДЭНБАЛЖИР

Шилэн данс

Өвөрхангай аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын төсвийн ил тод байдалтай танилцахыг хүсвэл “Дэлгэрэнгүй” хэсэг дээр дарж шилэн дансны мэдээлэлтэй танилцаарай.

Дэлгэрэнгүй…