Loading...
Лаборатори 2019-06-05T07:44:16+00:00

МЭАЦ-ийн лабораторийн танилцуулга

Аймгийн мал эмнэлэг ариун цэврийн лаборатори нь тухайн нутаг дэвсгэрт гарсан мал, амьтны халдварт, паразиттах, халдваргүй өвчин, элдэв хордлогыг оношлох, оношийг баталгаажуулах, эдгээр өвчнүүдээс сэргийлэх, тэмцэх аймгийн хэмжээний стратеги, бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох, мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ариун цэврийн магадлан шинжилгээ хийж, баталгаа гаргах, аймаг, сумдын хувийн мал эмнэлгийн лабораториудыг удирдлага, арга зүй, мэдээллээр хангах зорилготой ажилладаг байгууллага юм. Тус лаборатори нян судлал, ийлдэс судлал, паразитологи, ариун цэвэр, биоцех гэсэн 5 тасагтай үйл ажиллагаа явуулж байна. Тус лабораторийн эрхлэгч, нян судлагч их эмчээр Ц.Одончимэг, ийлдэс судлагч-биоцехийн их эмчээр Ж. Отгонбаяр, ариун цэврийн шинжлэгч их эмчээр Х. Мөнхцэцэг, паразитологич их эмчээр Б. Алтанзул, лаборант-үйлчлэгчээр Т. Шийлэгпагма ажиллаж байна.

Манай лабораторид Мерси Кор Монгол байгууллага АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар 60 гаруй сая төгрөгийн үнэ бүхий АНУ, Европын холбооны өндөр хөгжилтэй орнуудад үйлдвэрлэсэн нарийвчлал эдэлгээ сайтай, олон улсын стандартад нийцсэн орчин үеийн тоног төхөөрмж / люминисцентны микроскоп, ус нэрэгч, автоклав, усан ванн, гүн хөлдөөгч, хатаах шүүгээ, ламинар бокс, сүүний анализатор / хэмжих хэрэгсэл, шил сав, урвалж, бодисоор хангаад зогсохгүй, лабораторийн барилга, сантехникийг засаж тохижуулан, дэд бүтцийг сайжруулж, тав тухтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн. 2011 онд “Үхрийн бруцеллёз өвчинтэй тэмцэх “ төслийг Мерси Кор Олон Улсын Байгууллага оруулж, уг төслөөс Элизагийн уншигч аппарат, ионжгүйжүүлэгч аппарат, зэрэг 20 гаруй сая төгрөгний үнэ бүхий тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн.
“Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд гүн хөлдөөгч-3, ПГУ-ын иж бүрдэл, лабораторийн ширээ бусад шинжилгээний үндсэн материалууд зэрэг 70 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.

Лабораторийн шинэчлэлийн үр дүнд аймгийн мал эмнэлгийн лабораторид халдварт, паразиттах өвчнүүдийг нэвчин тунадасжих урвал, иммунофлюресценц, бичил түвшинд урвал тавих Элизагийн арга, молекулын түвшинд оношлох ПГУ зэрэг өндөр мэдрэмжтэй орчин үеийн аргуудаар орон нутагт цаг алдалгүй оношилж, оношийг баталгаажуулах, биоаюулгүй ажиллагаа хангасан лабораторид ажиллах, хэдэн мянган малын цусны ийлдсийн сан байгуулах, эпидемиологийн судалгаа явуулах, мах, сүүний шинжилгээг богино хугацаанд хийх нөхцөл бүрдэж, оношлогоо, шинжилгээний ажлын хурд, чанар, хүртээмжид томоохон дэвшил гарав. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас малын өвчний оношийг аль болохоор мэдрэмтгий, өвөрмөц, бүтээмжит стандарт аргаар оношлох, оношийг молекул төвшний аргаар давхар баталгаажуулах гэсэн шаардлагад нийцэж байгаад лабораторийн эмч, ажиллагсад бид талархаж, мэдлэг, боловсрол, ур чадвараа дээшлүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна.
Тус лабораторийн оношлогоо, ариун цэврийн лабораториуд 2007, 2009, 2013 онд ISO17025 стандартын дагуу СХҮТ-өөр итгэмжлэгдэн чанарын удирдлагын тогтолцоог ханган ажиллаж байна.

Лабораторийн үйл ажиллагаа:

  1. 2018 он гарсаар нян судлалын шинжилгээнд он гарсаар давхардсан тоогоор 31 сумын 57 дээжинд шинжилгээ хийхэд 1 сард ББУлаан муур 1, Өлзийт үхэр 2, Өлзийт тэмээ 1, үхэр1, төгрөг сумын 1 үхэр нийт 6 галзуу өвчнөөр, Тарагт хурга 1, Төгрөг хонь 1 энтеробактериозоор өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан, 2 сард Арвайхээр, Гучин-Ус, Тарагт, Өлзийт, ББУлаан , Хархорин сумдаас ирсэн эмгэгт материалын дээжнүүдээс галзуу өвчин-3, колибактериоз өвчин -2, 3 сард галзуу өвчин 7, шүлхий өвчний эсрэгтөрөгч 1 илэрсэн, 4 сард галзуу өвчин 2, шүлхий өвчний эсрэгтөрөгч 1 илэрсэн байна.
  2. Ариун цэврийн лабораторид Хархорин сумаас ирүүлсэн өндөгний дээж, Ариун цэврийн лабораторид тендерт орох Арвайхээр сумын 5 ААНэгжээс ирүүлсэн үхрийн 5 мах, хонины 3 мах, ямааны 1 мах, тахианы 1 махны дээжинд ариун цэврийн нян судлал, чанарын шинжилгээ хийхэд халдвар үүсгэгч нян илрээгүй, шинэлэг, эрүүл малын мах гэсэн үр дүн гарсан. Мөн “Цагаан сар” үзэсгэлэн худалдаанд худалдан борлуулагдаж байгаа сүү, сүүн бүтээгдэхүүнээс нийт 13 дээж авч ариун цэврийн магадлан шинжилгээ хийхэд хүнсний хэрэгцээ шаардлага хангахгүй муудсан бүтээгдэхүүн илрээгүй.
  3. Ийлдэс судлалын лабораторид 67 үхэр, 6 ямаа, 1 нохойны ийлдсийн дээжинд бруцеллёз илрүүлэх шинжилгээ хийхэд бруцеллёзын эсрэг бием илрээгүй.
  4. Паразит судлалын лабораторид сумдаас 5 ш баасны дээжинд өндөг хөвүүлэх аргаар шинжилгээ хийхэд 1 дээжинд нематодериоз өвчний халдварлалттай байсан. Мөн жижиг амьтанд ирж үзүүлж байгаа 1 нохойноос баасны дээж авч, дээжинд шинжилгээ хийхэд ямар нэгэн халдварт өвчний үүсгэгч илрээгүй байна.

Шилэн данс

Өвөрхангай аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын төсвийн ил тод байдалтай танилцахыг хүсвэл “Дэлгэрэнгүй” хэсэг дээр дарж шилэн дансны мэдээлэлтэй танилцаарай.

Дэлгэрэнгүй…