Loading...
Мал эмнэлгийн ажил үйлчилгээ 2019-06-05T07:43:07+00:00

Мал эмнэлгийн ажил үйлчилгээ

Аймгийн хэмжээнд 44 хувийн МЭҮН, 19 МЭҮТ-т, малын их эмч 65, малын бага эмч 34, мал эмнэлгийн техникч 33, туслах ажилтан 41, бүгд 173 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Мөн ХХААГ-ын МЭХэлтэс малын их эмч 7, жолооч 1, лаборант, үйлчлэгч 1, гэрээт ажилтан 4 нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Сумдын МЭҮТ нь ХХАА-н салбарын бодлогыг мал аж ахуйн мэргэжилтэн, малчид, иргэдэд таниулж, сурталчилах, үйлдвэрлэл, үйлчилгээг мэргэжил, арга зүйн удирлагаар хангах, зохицуулах, хянах чиг үүрэг бүхий төрийн байгууллагын анхан шатны нэгж байна.
Хувийн МЭҮН нь мал, амьтны халдварт, паразит, халдваргүй өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэх, эмчлэх, тэмцэх, устгах арга хэмжээнүүдийг цогцоор нь авч хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байна. Мөн мал, амьтнаас гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд эрүүл мэндийн баталгаа гаргаж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үүрэг хүлээнэ.

Хийгдэж буй үйл ажиллагаа:
1. Өвөрхангай аймгийн хэмжээнд 2018 онд мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 10 төрлийн вакцинд 1820,0 мянган толгой мал, амьтан хамрагдах төлөвлөгөөтэйгөөс одоогийн байдлаар “Биокомбинат” ТӨУҮГ-аас захиалагт вакцин нийлүүлэгдсэн бөгөөд хуваарьт вакцинаар 19 сумын 44 МЭҮН-ийн малын эмч нар мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эхлүүлээд байгаа ба эхний хагас жилийн байдлаар 956.3 мянган толгой мал буюу нийт хамрагдах малын 52,4% нь хамрагдаад байна. Мөн дээрх арга хэмжээнд зарцуулагдах үйлчилгээний хөлсний 29 хувь буюу 126095,7 мянган төгрөгний санхүүжилтийг Аймгийн Засаг даргын захирамжаар сумын төрийн сангаар дамжуулан МЭҮН-ийн ААНэгжид олгогдон мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хаврын бэлтгэл ажил хангагдсан байна.
2. Паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд нийт 3574,4 мянган толгой мал, гэрийн тэжээвэр амьтан хамрагдах төлөвлөгөөтэйгөөс 2018 оны эхний хагас жилийн байдлаар туулганд 1105,6 мянган толгой мал, амьтан, боловсруулалтанд 935,2 мянган толгой мал, угаалганд 2,7 мянган толгой мал буюу нийт 2041,9 мянган толгой мал, амьтан паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдаад байна. Халдварт, паразит өвчний голомтыг бууруулж, халдварлалтыг зогсоох зорилгоор 525,2 мянган м.кв талбайд халдваргүйтгэл хийгдсэн.

Шилэн данс

Өвөрхангай аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын төсвийн ил тод байдалтай танилцахыг хүсвэл “Дэлгэрэнгүй” хэсэг дээр дарж шилэн дансны мэдээлэлтэй танилцаарай.

Дэлгэрэнгүй…