Loading...
Уламжлалт мал аж ахуй 2019-06-05T07:39:49+00:00

Уламжлалт мал аж ахуй

Монгол орон бол дэлхийд мал аж ахуй бие даан хөгжсөн цөөн хэдэн голомтын нэг билээ. Монголын нутаг дэвсгэрт мезолитийн үе буюу 15000-7000 жилийн тэртээ малыг гаршуулж эхэлсэн болохыг эрдэмтэд тогтоожээ. Үүний нэг тод жишээ нь адууны өвөг тахь, илжигний өвөг хулан, тэмээний өвөг хавтгай, хонины өвөг аргаль, ямааны өвөг янгир, цаа бугын өвөг зэрлэг буга одоо ч Монгол оронд зэрлэг хэвээрээ идээшин амьдарсаар байна.

Ази тивийн цээжинд орших бидний амьдран байгаа энэ нутаг нь дэлхийд малыг анх гаршуулж, гэршүүлсэн голомтуудын нэг болох нь ийнхүү тогтоогдсон бөгөөд Монгол нутагт шинэ чулуун зэвсгийн үед малыг гэршүүлж улмаар хүрлийн үе буюу өдгөөгөөс 5000 мянга орчим жилийн тэртээгээс амьдрал ахуйн гол эх үүсвэр болгон хэрэглэсээр иржээ.

Эх газрын эрс тэс, экологийн нөхцөлд байгалийн урт хугацааны шалгарал, мал маллагааны олон зууныг дамжиж ирсэн ардын сонгон үржүүлгийн үр дүнд байгаль-цаг уурын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицож, биологийн онцгой шинжийг хадгалсан нутгийн монгол мал бий болсон юм. Монгол үүлдрийн мал нь жилийн дөрвөн улиралд бэлчээрийн маллагаанд байж, үржин төлжиж ашиг шимээ өгсөөр ирсэн уламжлалтай билээ.

Шилэн данс

Өвөрхангай аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын төсвийн ил тод байдалтай танилцахыг хүсвэл “Дэлгэрэнгүй” хэсэг дээр дарж шилэн дансны мэдээлэлтэй танилцаарай.

Дэлгэрэнгүй…