Loading...
Халдваргүйжүүлэлт 2019-06-05T07:38:38+00:00

Халдваргүйтгэл

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН СЭГ ЗЭМ УСТГАЛЫН ТАЙЛАН

Арвайхээр: 2018.06.14

2018 оны 03 дугаар сар 01-нээс эхлэн сумдууд 5 сарын 21-ны дотор зохион байгуулсан байна.
Сумдууд ихэвчлэн аймгийн Засаг даргын захирамжаар олгогдсон зардал, нийтийг хамарсан ажлын хүрээний зардал, зарим сумдууд малчидыг өөрсдийнх нь зардлаар дайчлан зохион байгуулж гүйцэтгэсэн байна. Энэ жилийн хувьд мал нэлээд хорогдсон , отор нүүдэл их хийсэнтэй холбоотойгоор эзэнгүй сэг зэм их хэмжээгээр устгагдсан байна . Аймгийн хэмжээнд 111148 сэг зэмийг, 54103кг хлорын шохой , вимекон, хай коп, экоцид бодисоор 98299 мкв талбайд халдваргүйтгэл хийж, 221 техник хэрэгсэл, 634 хүн ажиллаж , нийт 72,703,100 төгрөгийн зардал гарган ажилласан байна.
Ажлын явцад сэг зэмийн үмхий үнэр, бод малын сэг зэм өргөж тээхэд хүнд зэрэг нь тэвчээр , хүн хүч шаардсан бэршээлтэй байсан байна.

Цаашид анхаарах асуудал:
Малчид иргэдэд: бэлчээр хот хорооны ойрлцоох сэг зэмийг төвлөрсөн зэгт цуглуулах, отор нүүдлээр яваа малчид сэг зэмээ тухайн нутаг дэвсгэрийн төвлөрсөн цэгт сэг зэмээ хаяж цааш явах зэрэг шаардлагтай байгаа нь харагдаж байна.
Цаашид орон нутгийн төсөвт мал эмнэлэг ариун цэврийн сарын гэгээрлийн ажлын хүрээнд хийгдэх ажлын зардлыг тусгаж өгөх.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛЭГ АРИУН ЦЭВРИЙН
САРЫН ГЭГЭЭРЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН

Арвайхээр: 2018 оны 6 дугаар сар 19

4 сарын 12-ноос 5 сарын 18-ны хооронд МЭАЦСГэгээрлийн ажлыг эхлүүлсэн байна. Сумдууд нийтлэг хаврын тарилга туулга, сэг зэм устгалын ажлыг хамруулан зохион байгуулсан ба малчдаар явах үедээ гарын авлага тарааж мэдээлэл хийсэн тухай тайланд тусгасан байна.
Нарийн тээл, Гучин ус, Богд сумдууд тусгайлан удирдамж боловсруулан хийх ажлын төлөвлөгөөг дараах байдлаар тусгаж ажилласан байна.

    1. Өвчний голомт бүхий газруудын өвөлжөө, хаваржааг халдваргүйжүүлэх
    2. Бэлчээр, уст цэгийг бохирдлоос хамгаалж Малын сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулах
    3. Мал амьтны шилжилт хөдөлгөөн болон мал эмнэлгийн ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээнд хяналт тавьж ажиллах
    4. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээлэл хийх зэрэг ажлуудыг МЭАЦСГАжлын төлөвлөгөөнд тусган ажилласан байна.

Дээрх ажлуудаас гадна бусад сумдаас онцлог дараах ажлыг зохион байгуулсан байна.

Нарийн тээл сум:
Сумын төв болон баян тээг багийн золбин ноходыг устгах ажлыг хийхээр төлөвлөж 89 тол, Зүүнбаян-улаан 17 тол нийт 106 золбин ноход булж устгасан байна.

Гучин ус сум:
дээрх ажлуудаас гадна бусад сумдаас онцлог дараах ажлыг зохион байгуулсан байна.

  1. ЕБС-ын сурагчдад зооноз өвчний талаар сургалт зохион байгуулах
  2. 9-12 ангийн сурагчдийн дунд “Мал эрүүл бол хүн эрүүл” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулах ажлыг төлөвлөсөн байна.


Богд сум:
Шүлхий өвчний тандалт сулалгааг 27 өрхийн малд хийсэн байна.
Малчдын өвөлжөө хаваржааны орчмын хог малын сэг зэмийг шатааж булуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийн захиалга авч бууцыг овоолж биотермийн аргаар халдваргүйжүүлэх зөвөлгөө өгч ажилласан. Галзуу шүлхий өвчний талаар мэдээлэл хийж , 57 иргэнд сургалт хийж 7 багийн хурлуудаар 516 малчинд гоц халдварт, халдварт, паразит өвчний сургалт хийсэн байна.

Шүлхий галзуу, цэцэг, мялзан өвчний мэдээлэл, зудын туршлага зэрэг материалуудыг 516 малчинд тараасан. Цахим хуудсанд шторк мээдээлэлийг байршуулсан байна.

Төгрөг сум: Малын хашаа бууцны механик цэвэрлэгээг малчдаар хийлгэж, Аймгийн зарим суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан эргүүл жижүүр ажлуулан сарын турш гаднаас орж ирж буй техник хэрэгсэл, ШТСтанцуудад халдваргүйтгэл хийж малын шилжилт хөдөлгөөний хяналтыг эрчимжүүлж 3 төрлийн гарын авлага бэлтгэж малчидиргэдэд сургалт сурталчилгаа хийсэн байна.

Дээрх ажлын хүрээнд аймгийн хэмжээнд голомт бүхий нийт 258 малын хашааны 97590 мкв талбай, зоорь худаг уст цэг гэх мэт нийт 418 цэгийн 213028 мкв талбайд 653,4 кг халдваргүйтгэлийн бодисоор 2.513.500 төгрөгийн зардал гарган хийж гүйцэтгэсэн байна.
Анхаарах асуудал: Цаашид МЭАЦСГэгээрлийн ажлыг зохион байгуулахдаа дээрх ажлуудыг сум бүр зохион байгуулж , бүгд захирамж гаргаж ач холбогдол өгч ажиллах шаардлагатай байна. Тайлангийн ирцээс харахад ихэнхи сумд захирамж гаргахаа больсон тайланг нэр төдий ирүүлсэн байна.

Шилэн данс

Өвөрхангай аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын төсвийн ил тод байдалтай танилцахыг хүсвэл “Дэлгэрэнгүй” хэсэг дээр дарж шилэн дансны мэдээлэлтэй танилцаарай.

Дэлгэрэнгүй…