Loading...
Хэлтсийн танилцуулга 2019-06-05T07:16:45+00:00

Хэлтсийн танилцуулга

Өвөрхангай аймгийн мал эмнэлгийн алба нь 1931 онд бага эмч санитарч тус бүр нэгтэйгээр байгууллагджээ. Тэр үед малын гоц халдварт өвчин үхрийн мялзан, шүлхий , адууны ханиад, хонь, ямааны догол, цэцэг, ямааны годрон , хонь тэмээнд хамуу өвчин өргөн тархалттай байснаас аймгийн мал эмнэлгийн байгууллагын гол ажил үхрийн мялзан өвчинтөй тэмцэж устагахад чиглэгдэж байжээ. Аймгийн мал эмнэлэг байгуулагдсаны дарааханаас ЗХУ-ын өндөр мэдлэг мэргэжилтэй эмч, ажилчид уригдан ажиллаж мал эмнэлгийн байгууллагыг аж ахуйн зохион байгуулалтын хувьд бэхжүүлэн мэрэгжилтэй боловсон хүчнийг мал эмнэлгийн шинжлэх ухаанд сурган дадлагжуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн билээ. Зөвлөлтийн эмч Ф.Лукашенко , Петров, Чувчинков, жолооч Гаврилов зэрэг олон эмч ажилчдын сайн үйлсийг манай аймгийн хөдөлмөрчид түүний дотор мал эмнэлгийн байгууллагынхан ямагт дурсан санаж байдаг юм.
1936 он гэхэд мал эмнэлгийн 4 салбарт 8 бага эмч ажиллаж байснаа 1938 онд 12 болож өсчээ. 1940 онд аймагт мал эмнэлгийн хороо сумдад мал эмнэлгийн 14 салбар ажиллах болсоны 10 нь 20 сумын дунд ажилллаж байсан юм. Тус аймгийн мал эмнэлгийн салбар байгуулагдсаны 10 дахь жил дээрээ тасаг болон өрөгжиж Хужирт, Уянга, Ховд зэрэг 7 суманд сум дундын бага эмчийн салбарууд байгуулагдсан байна. 1946 онд сум бүр мал эмнэлгийн салбартай болж 200 мянга шахам малд эмчлэн сэргийлэлтийн арга хэмжээ авч явуулдаг болсон байна. Төр засгаас авч явуулсан олон талт арга хэмжээний үрээр мал эмнэлгийн байгууллага жилээс жилд материаллаг баазаар бэхжиж мэргэжилтэй боловсон хүчнээр хангагдсаар байна. Үүний үрээр ч тус тус аймагт ямааны годрон үхрийн мялзан зэрэг өвчнийг 1940 онд цээж өвчнийг 1943 он гэхэд үндсэнд нь устгасан байна. Өвөрхангай аймгийн мал эмнэлгийн байгууллага анх 1947 онд үндэсний их эмч Норов гэдэг хүнийг хүлээн авсан байна.
Манай аймагт 1952 оноос сум дундын, 1955 оноос сумдад их эмчийн тасаг байгуулагджээ. 1959 онд мал эмнэлгийн лаборатори, 1969 оноос сум дундын оношлох кабинетүүд, 1971 оноос эмчилгээ тэжээлийн цэгүүд сум тус бүрт байгуулагдан ажилласан нь орон нутгийн мал эмнэлгийн байгууллагын ажлыг орчин үеийн шинжпэх ухааны ололт дээр тулгуурлан явуулах өргөн боломжийг нээсэн юм. Өнөөдөр мал эмнэлгийн алба нь малын их эмч 7, жолооч 1, лаборант үйлчлэгч 1, гэрээт ажилтан 4 нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Шилэн данс

Өвөрхангай аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын төсвийн ил тод байдалтай танилцахыг хүсвэл “Дэлгэрэнгүй” хэсэг дээр дарж шилэн дансны мэдээлэлтэй танилцаарай.

Дэлгэрэнгүй…