Loading...
Хэлтсийн танилцуулга 2019-06-05T07:17:02+00:00

Албаны танилцуулга

Эрхэм зорилго:
Уламжлалт мал аж ахуйдаа тулгуурласан бэлчээрийн болон эрчимжсэн аж ахуйг нийгмийн хөгжлийн чиг хандалга, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлж , мэргэжлийн албадын чадавхийг бэхжүүлэх, малын чанарыг сайжруулах, удмын санг хамгаалах, мал үржлийн ажилд дэвшилтэт арга технологи нэвтрүүлэх, салбарын эдийн засгийн өсөлтийг тогтвортой нэмэгдүүлэхэд оршино.

Бүтэц:

Тэргүүлэх чиглэл

  • Малын генетик нөөцийг бүртгэх, төлөв байдлыг үнэлэх ажлыг аймгийн хэмжээнд нэгдсэн зохион байгууллалттай явуулах, цаашид энэхүү нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, судлан хөгжүүлэх үйл ажиллагааны тогтолцоо, төлөвшилтийг бүрдүүлэх;
  • Уур амьсгал, байгаль, экологийн өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадавхитай мал аж ахуйг хөгжүүлнэ.
  • Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг сайжруулж үйл ажиллагааг нь тогтворжуулах, мал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг бүртгэлийн системээр хянах, баталгаажуулах тогтолцоонд шилжих;
  • Мал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцийг эдийн засгийн эргэлтэд эрчимтэй оруулах нөхцлийг бүрдүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
  • Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн орон нутагтаа тав тухтай ажиллаж амьдрах, хөдөлмөр, нийгмийн хамгааллын баталгааг бий болгон мал аж ахуйн үйлдвэрлэл дэх ажлын байрыг хадгалах, аймаг, сумаас хөдөө рүү шилжих шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх эдийн засгийн хөшүүрэг, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх;
  • Мал аж ахуйн мэргэжилтэн, залуу халааг хөгжүүлэх, мэргэшүүлэх, тасралтгүй сургах, малчин өрхийн бие даан аж ахуй эрхлэх чадавхийг бэхжүүлэх, мэдлэг олгох сургалтыг явуулах;
  • Малын үржлийн ажил, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, монгол малын тэсвэрт чанарыг бататгах үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж малын үүлдэрлэг байдлыг сайжруулах, нэгж малаас авах ашиг шимийн гарц, чанарыг сайжруулах, арвин ашиг шимт мал сүргийн тоог нэмэгдүүлэх.
  • Малын бэлчээр ашиглалтыг сайжруулах, хамгаалах, талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээх, усан хангамжийн хүрэлцээг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх;

Мал аж ахуй, үржлийн албаны түүхэн замнал

  1. Аймаг байгуулагдаж, ардын аж ахуйтнуудыг дэмжих бодлого явуулсан үеийн мал үржлийн ажлын хөгжил /1931-1950 он /
  2. Нэгдэлжих хөдөлгөөн өрнөж, ардын аж ахуйтнууд малаа нийгэмчилж хамтын зохион байгуулалтанд орсон үеийн мал үржлийн ажлын хөгжил /1950-1960 он/
  3. Мал аж ахуйн материаллаг бааз бэхжиж, мэргэжилтэй боловсон хүчний хамгамж сайжирсан үеийн мал үржлийн ажлын хөгжил /1960-1990 он /
  4. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үеийн мал үржлийн ажлын хөгжил.

Шилэн данс

Өвөрхангай аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын төсвийн ил тод байдалтай танилцахыг хүсвэл “Дэлгэрэнгүй” хэсэг дээр дарж шилэн дансны мэдээлэлтэй танилцаарай.

Дэлгэрэнгүй…