Loading...
Эрчимжсэн аж ахуй 2019-06-05T07:19:03+00:00

Эрчимжсэн аж ахуй

Эрчимжсэн ах ахуйн талаар цаашид баримтлах бодлого

Үхрийн аж ахуй: Үхрийн эрчимжсэн аж ахуйг аймгийн хүн ам олноор төвлөрсөн Арвайхээр, Хархорин, Хужирт, Уянга, Бат-Өлзий зэрэг сумдад сүүний болон хосолмол ашиг шимт мөн махны эрчимжсэн аж ахуйг түлхүү хөгжүүлж экологийн цэвэр бүтээгдхүүнээр ард иргэдийг хангах бодлого баримтлаж байна.

Гахай, тахианы аж ахуй: Хүн ам олноор төвлөрсөн Арвайхээр, Хархорин, Хужирт, Уянга, Бат-Өлзий зэрэг сумдад гахай, тахианы аж ахуйг хөгжүүлж хүн амыг өндөг махаар хангах бодлого баримтлана

Зөгийн аж ахуй: Хангайн бүсийн Зүүнбаян-Улаан, Хужирт, Бат-Өлзий, Хархорин суманд ургамалын шимт чанар, гарц зэргийг түшиглэн зөгийн аж ахуйг өсгөн үржүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Өнөөгийн байдал, үйлдвэрлэл: Аймгийн хэмжээнд 262 иргэн, аж ахуйн нэгжид 4317 үхэр өсгөн үржүүлж  902 үнээнээс  606,8 мянган литр сүү, 29,2 тонн мах тус тус үйлдвэрлэсэн. Гахайн аж ахуйг 15 иргэн, аж ахуйн нэгж 398 гахай, 14 иргэн аж ахуйн нэгжид 839 шувуу өсгөн үржүүлж 35,2 мянган ширхэг өндөг, 18 иргэн аж ахуйн нэгжид 132 бүл зөгий үржүүлж 2,1 тн зөгийн бал тус тус үйлдвэрлэсэн байна.

2018 онд хийгдэх ажил:

  • Аймгийн “Эрчимжсэн аж ахуйн өнөөгийн байдал, цаашдын зорилт” хэлэлцүүлэг зохион байгуулах / 5 дугаар сард/
  • Дотоод гадаадын туршлага судлуулах /6 дугаар сард/
  • Эрчимжсэн мал аж ахуйг бүртгэлжүүлэх /2, 3 дугаар улиралд/
  • Иргэн, аж ахуйн нэгжийн захиалгийн дагуу зохимол хээлтүүлэг хийх ажлыг зохион байгуулах /жилдээ /
  • Гахай, тахиа, зөгийн аж ахуй эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэхэд зуучлах /жилдээ/
  • Үхрийн аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх /жилдээ/

Шилэн данс

Өвөрхангай аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын төсвийн ил тод байдалтай танилцахыг хүсвэл “Дэлгэрэнгүй” хэсэг дээр дарж шилэн дансны мэдээлэлтэй танилцаарай.

Дэлгэрэнгүй…