Мал төллөлтийн мэдээ

Мал төллөлт, төл бойжилт болон том малын зүй бус хорогдлын мэдээг 7 хоног бүрийн 3 дахь өдөр сумдаас авч нэгтгэн холбогдох байгууллагыг мэдээллээр ханган ажиллаж байна.

2019 оны жилийн эцэст 5.6 сая мал тоолуулснаас 2.2 сая хээлтэгч мал тоологдож мал хээлтүүлгийн мэдээгээр 1.8 сая мал төллөхөөр бэлтгэл зохион байгуулалтыг хангаж ажиллаа.

04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар төллөвөл зохих хээлтэгчийн 31.0 хувь буюу 583.6 мянган мал төллөсөнөөс 23.1 мянган төл мал хорогдож, гарсан төлийн 96.3 хувь буюу 583.6  мянган төл мал бойжиж байна.

Мөн нийт хээлтэгчийн 0.6 хувь нь буюу 13.1 мянган мал хээл хаясан дүн мэдээтэй байна.
Цаг агаарын нөхцөл байдлын улмаас аймгийн хэмжээнд нийт малын 0.7 хувь буюу  37.5 мянган мал зүй бусаар хорогдсон ба Сант, Хархорин, Бат-Өлзий сумдад хорогдол ихтэй байна.

2020-04-10T09:13:46+00:00

Leave A Comment