Loading...

Сумдын удирдлага, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүдтэй цахим хурал зохион байгууллаа

Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан, өндөржүүлсэн бэлэн байдлын үед Хүнс хөдөө аж ахуйн газраас цаг үеийн байдлаар санал солилцох, орон нутгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэдээллээр хангах зорилгоор 19 сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд нийт 70 орчим хүн оролцсон цахим хурлыг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 14.00 цагт зохион байгууллаа.

Хурлаар мал хаваржилт, отор нүүдэл, мал төллөлт, мэрэгчтэй тэмцэх ажлын зохион байгуулалт, чанар, үр дүн, ноолуурын бэлтгэл ажил, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журамд тусгагдсан өөрчлөлт, анхаарах асуудал, хаврын тариалалт, тариаланчдад бодлогоор дэмжлэг үзүүлэх, санхүү хөрөнгө оруулалт, тасгийн бүтэц, орон тооны талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.

2020-04-15T02:02:52+00:00

Leave A Comment