Loading...

Микробиологийн аргаар 70.0 мянган га талбайд мэрэгчтэй тэмцэх ажлыг зохион байгууллаа

Манай аймгийн хувьд бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн, тал хээрийн болон говийн сумдаар газрын гарц тааруу зэрэг нь үлийн цагаан оготны тоо толгой ихсэх шалтгаан болоод байна.

Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэнгийн  эрдэмтдийн хийсэн тодотгох судалгаагаар 15 сумын 2.4 сая га бэлчээрт үлийн цагаан оготно тархаад байна.

Үүний 1.1 сая га бэлчээрт зайлшгүй тэмцэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсаны дагуу аймгийн Засаг даргын 2020 оны “Бэлчээрийн хөнөөлт мэрэгч амьтантай тэмцэх ажлыг зохион байгуулах” тухай А/89 дүгээр захирамжаар дээрх сумдтай гэрээ байгуулан мэрэгчтэй тэмцэх ажлыг эхлүүлсэн.

Бэлчээрийн ургамал хамгааллын ажлыг зохион байгуулахад сумдаас 138.5 сая, аймгаас 100.0 сая,  улсын төсвөөс 437.5 сая нийт 676.0 сая төгрөгийн хөрөнгөөр бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготно ихээр тархсан 15 сумын бэлчээрт микробиологийн аргаар 135.7 тонн бактержуулсан будааг технологийн хугацаанд цацаж, бэлчээрийн ургамал хамгаалалын ажлыг 70 мянган га талбайд зохион байгууллаа.

2020-04-27T02:03:02+00:00

Leave A Comment