ХҮНСНИЙ СҮЛЖЭЭНД ОРОЛЦОГЧ НАРТ ЗОРИУЛСАН “КОВИД-19” ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС СЭРГИЙЛЭХ ЦУВРАЛ ЗӨВЛӨМЖ

    1. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгч нарт зориулсан зөвлөмж

    “Ковид-19” халдварын цар тахлаас сэргийлэх талаар ажилтнуудад бичгээр зааварчилгаа өгч, сургалт тогтмол зохион байгуулах

  • Ажлын байранд аюулгүй байдлын зөв дадлыг нэвтрүүлж /өвчний шинж тэмдэгтэй ажилтныг тусгаарлах, мэдээлэх, эмнэлэгийн тусламж авах гэх мэт/, ажилтныхаа эрүүл мэндийг хамгаалах нөхцлийг бүрдүүлж ажиллах
  • Ажилчид хоорондын зай 1 метрээс багагүй байхаар ажлын байрыг зохион байгуулах.
  • Ажилтныг гар угаах хэрэгслээр бүрэн хангаж, хүнстэй харьцдаг ажилтны гар угаалтад хяналт тавих
  • Үйлдвэрлэл, үйлчилгээний орох хэсэгт спиртэн суурьтай гар ариутгагч бодис, цаасан алчуурыг байршуулах
  • Ажилтны хоолны газарт бөөгнөрөл үүсгэхгүй байх нөхцлийг бүрдүүлж, цайны завсарлагын цагийг зохицуулах
  • Үйлдвэрлэл, үйлчилгээний танхимын агаар сэлгэлтийг тогтмол хийх
  • Амны хаалт зүүж, өөр хоорондоо зай барьж харьцах санамж хуудсыг харагдахуйц газар байршуулах
  • Онлайн захиалга, хүргэлтийн үйлчилгээг халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулах
  • Хүнс тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл, чингэлэг, тэргэнцэр, сагсыг тогтмол угааж ариутган эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг мөрдөн ажиллах, хяналт тавих
  • Үйлчлүүлэгчтэй 1,5 метрийн зайнаас харилцах
  • Төлбөрийг бэлэн бусаар хийх нөхцлийг бүрдүүлэх, дэмжих

Эх үүсвэр: “Ковид -19 ба хүнсний аюулгүй байдал: Хүнсний бизнес эрхлэгчдэд зориулсан зөвлөмж”. 2020.04-р сар. ДЭМБ, ДХХААБ

2020-05-06T09:00:29+00:00

Leave A Comment