Loading...

2. ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ НАРТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ

  • “Ковид-19” халдварын цар тахлаас сэргийлэх талаар ажилтнуудад бичгээр зааварчилгаа өгч, сургалт тогтмол зохион байгуулах
  • Ажлын байранд аюулгүй байдлын зөв дадлыг нэвтрүүлж /өвчний шинж тэмдэгтэй ажилтныг тусгаарлах, мэдээлэх, эмнэлэгийн тусламж авах гэх мэт/, ажилтныхаа эрүүл мэндийг хамгаалах нөхцлийг бүрдүүлж ажиллах
  • Ажилчид хоорондын зай 1 метрээс багагүй байхаар ажлын байрыг зохион байгуулах.
  • Хооллох танхимын ширээ хоорондын зайг 1-1,5 метр байхаар байршуулж зохион байгуулах
  • Хоол амтлагч сав, хоолны цэс гэх мэт хүний гар ихээр хүрэлцдэг зүйлсийг ариутгалын уусмалаар тогтмол арчих, угаах
  • Үйлдвэрлэл, үйлчилгээний орох хэсэгт спиртэн суурьтай гар ариутгагч бодис, цаасан алчуурыг байршуулах
  • Үйлчилгээний танхимын агаар сэлгэлтийг тогтмол хийх
  • Үйлчлүүлэгчтэй 1,5 метрийн зайнаас харилцах
  • Ажилтныг гар угаах хэрэгслээр бүрэн хангаж, хүнстэй харьцдаг ажилтны гар угаалтад хяналт тавих
  • Амны хаалт зүүж, өөр хоорондоо зай барьж харьцах санамж хуудсыг харагдахуйц газар байршуулах
  • Хоол, хүнс тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл, чингэлэг, тэргэнцэр, сагсыг тогтмол угааж ариутган эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг мөрдөн ажиллах, хяналт тавих
  • Онлайн захиалга, хүргэлтийн үйлчилгээг халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулах
  • Төлбөрийг аль болох бэлэн бусаар хийх

Эх үүсвэр: “Ковид -19 ба хүнсний аюулгүй байдал: Хүнсний бизнес эрхлэгчдэд зориулсан зөвлөмж”. 2020.04-р сар. ДЭМБ, ДХХААБ

 

 

 

 

2020-05-06T09:08:27+00:00

Leave A Comment