Loading...

3. ХҮНСНИЙ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ НАРТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ

  • Худалдан авагчийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр үйлчилгээг зохион байгуулах
  • Үйлчлүүлэгч хоорондоо зай, дараалал барих тэмдэглэгээг хийж байршуулах
  • Дэлгүүрийн орох хэсэгт үйлчлүүлэгчийн биеийн халууныг нь үзэж, хяналт тавих
  • Дэлгүүрийн орох, гарах хэсгүүдэд гар ариутгагч бодис, нэг удаагийн цаасан алчуур байршуулах
  • Өөртөө үйлчлэх хэсэгт идэхэд бэлэн бүтээгдэхүүн, талх нарийн боовны бүтээгдэхүүнийг ил задгай худалдан борлуулахгүй байх, нэг удаагийн бээлий, гялгар уут, цаасан сав баглаа боодлыг хангалттай хэмжээгээр байршуулах
  • Үйлчилгээний ажилтнуудыг халуун хэмжигч хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгсэл, амны хаалтаар хангах
  • Аль болох бэлэн бус төлбөр хийх нөхцлийг бүрдүүлэх, дэмжих
  • Хүнс тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл, чингэлэг, тэргэнцэр, сагсыг тогтмол угааж ариутган эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг мөрдөн ажиллах, хяналт тавих
  • Үйлчлүүлэгчдэд зай барьж үйлчлүүлэх, гараа тогтмол угаах санамж, мэдээллийг өгөх
  • Үйлчлүүлэгч өөрсдийн цэвэр тор, савтай үйлчлүүлэх санамж, зөвлөмжийг харагдахуйц газар байршуулах

Эх үүсвэр: “Ковид -19 ба хүнсний аюулгүй байдал: Хүнсний бизнес эрхлэгчдэд зориулсан зөвлөмж”. 2020.04-р сар. ДЭМБ, ДХХААБ

 

 

2020-05-06T09:13:08+00:00

Leave A Comment