Loading...

Мал төллөлт 62.6 хувьтай байна

2019 оны жилийн эцэст 5.6 сая мал тоолуулснаас 2.2 сая хээлтэгч мал тоологдож мал хээлтүүлгийн мэдээгээр 1.8 сая мал төллөхөөр бэлтгэл ажлыг зохион байгуулж ажиллалаа. 05 дугаар сарын 07-ны байдлаар төллөвөл зохих хээлтэгчийн 62.6 хувь буюу 1221.8 мянган мал төллөсөнөөс 73.9 мянган төл мал хорогдож, гарсан төлийн 96.0 хувь буюу 1147.9  мянган төл мал бойжиж байна.

Мөн нийт хээлтэгчийн 0.6 хувь нь буюу 13.1 мянган мал хээл хаясан дүн мэдээтэй байна.
Цаг агаарын нөхцөл байдлын улмаас аймгийн хэмжээнд нийт малын 1.1 хувь буюу  61.2 мянган  мал зүй бусаар  хорогдоод байна. Зүүнбаян-Улаан, Сант, Хужирт, Хархорин, Бат-Өлзий сумд хорогдол ихтэй байна.

2020-05-07T09:08:57+00:00

Leave A Comment