Монгол улсын Засгийн газар-100 хоног: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нэгдсэн өдөрлөг

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2016.10.24 12:53


Энэ өдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” хөл хөдөлгөөнтэй,Үндэсний үйлдвэрлэгч нарын бараа бүтээгдэхүүний дээж олны хүртээл болж байсан. 

Өдөрлөгийн нээлтэнд хүдэт зочид уригдан оролцсон бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нээж үг хэлэв.Салбарын сайд 100 хоногийн хугацаанд Монгол улсын Засгийн газрын дэвшүүлсэн зорилтот хөтөлбөр түүний хэрэгжилтийн тухай мэдээлэл хийгээд, Хүнс,хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн салбарт яамны зүгээс хийж хэрэгжүүлсэн ажлын явцыг танилцуулан тус хамт олны салбартаа хийж бүтээсэн ажил үйлс, бодлого зорилтуудыг олны сонорт хүргэлээ.

Өдөрлөгт уригдсан хүндэт зочдын нэг НҮБ-ын ХХААБ-ын орлогч, суурин төлөөлөгч Кевин Галлагхер “Монгол улсын Засгийн газар 100:Хүнс,хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн салбар”нэгдсэн өдөрлөг,Дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан үг хэлэв.

Өдөрлөгийн үеэр Монгол Улсын Ерөнхий Сайдын илгээлтийг хүргэсний дараа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 100 хоногт хийсэн ажлын тайланг хүргэж Марафон гүйлтийн тэмцээнд амжилттай оролцсон тамирчдын шагналыг гардуулан өглөө.Нэгдсэн өдөрлөгийн хүрээнд “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн-Үндэсний үйлдвэрлэл” уриан дор зохион байгуулагдсан марафонд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж тэргүүн байранд шалгарсан тамирчид үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний 1 жилийн хэрэглээгээр шагнуулсан юм.

Нэгдсэн өдөрлөгийн хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдаж авах бараа бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрээс нийлүүлэх шийдвэрийн танилцуулж Аж ахуйн нэгжүүд төрийн өмчит томоохон үйлдвэрийн газрууд хамтран ажиллах гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол болж Төрөөс аж ахуй нэгжүүдээ дэмжиж буй томоохон ажлыг нийтэд хүргэв.


Өдөрлөгт оролцогчид салбарын бодлого, зорилт, 100 хоногийн ажлуудтай танилцаж, яамны болон харъяа байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль, Мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоолны үйлчилгээний салбарын үйл ажиллагаатай танилцан,энэ үеэр байгууллага, аж ахуйн нэгжүүд ч үйл ажиллагаа бараа бүтээгдэхүүнээ сурталчилж, Үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн, худалдаа, үйчилгээтэй танилцаж Монгол цайны угтах үйлчилгээнд тухлан саатлаа. Мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагаа, төрийн худалдан авалтанд дотоодын үйлдвэрээс нийлүүлэх бараа, бүтээгдэхүүний талаар танилцсан юм. Энэ үеэр Үндэсний хоол урлахуйн үзүүлбэр, амталгаа,үндэсний үйлдвэрлэгчдийн хувцас загварын үзүүлбэр Мастер үсчдийн үзүүлбэр гээд олон сонирхолтой арга хэмжээ болж ХХААХҮЯ-ны 100 хоногт хийж бүтээсэн бүхэнтэй танилцан цаашид улам ихийг хийх урам зоригийг тус өдөрлөгт оролцогчид илэрхийлж салбарын хамт олонд амжилт хүслээ.

“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР-100 ХОНОГ:ХҮНС,ХӨДӨӨ АЖ АХУЙ,ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАР”НЭГДСЭН ӨДӨРЛӨГ:ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДЭЭЖЭЭС...

Нэгдсэн өдөрлөгийн хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдаж авах бараа бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрээс нийлүүлэх шийдвэрийн танилцуулж Аж ахуйн нэгжүүд төрийн өмчит томоохон үйлдвэрийн газрууд хамтран ажиллах гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол болж Төрөөс аж ахуй нэгжүүдээ дэмжиж буй томоохон ажлыг нийтэд хүргэв.


Өдөрлөгт оролцогчид салбарын бодлого, зорилт, 100 хоногийн ажлуудтай танилцаж, яамны болон харъяа байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль, Мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоолны үйлчилгээний салбарын үйл ажиллагаатай танилцан,энэ үеэр байгууллага, аж ахуйн нэгжүүд ч үйл ажиллагаа бараа бүтээгдэхүүнээ сурталчилж, Үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн, худалдаа, үйчилгээтэй танилцаж Монгол цайны угтах үйлчилгээнд тухлан саатлаа. Мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагаа, төрийн худалдан авалтанд дотоодын үйлдвэрээс нийлүүлэх бараа, бүтээгдэхүүний талаар танилцсан юм. Энэ үеэр Үндэсний хоол урлахуйн үзүүлбэр, амталгаа,үндэсний үйлдвэрлэгчдийн хувцас загварын үзүүлбэр Мастер үсчдийн үзүүлбэр гээд олон сонирхолтой арга хэмжээ болж ХХААХҮЯ-ны 100 хоногт хийж бүтээсэн бүхэнтэй танилцан цаашид улам ихийг хийх урам зоригийг тус өдөрлөгт оролцогчид илэрхийлж салбарын хамт олонд амжилт хүслээ.

“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР-100 ХОНОГ:ХҮНС,ХӨДӨӨ АЖ АХУЙ,ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАР”НЭГДСЭН ӨДӨРЛӨГ:ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДЭЭЖЭЭС


Зохиогчийн эрх ©2021 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам