Малын генетик нөөцийн үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан боллоо

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2020.06.10 16:06


Малын генетик нөөцийн үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдааны эхэнд 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв.  Өнгөрсөн жил “Монгол улсын хилээр 2020 онд импортлох мал, үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.  

Өнөөдрийн хуралдаанаар Малын генетик нөөцийн үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар 2020 онд хэлэлцэх ажлын төлөвлөгөөний төсөлд гишүүдийн саналыг тусган төлөвлөгөөг батлан дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

  • Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй биотехнологийн сургууль, Мал эмнэлгийн сургууль, “Колар крийт” ХХК хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Геном эдитинг /геном засварлах/ технологиор малын чанарыг сайжруулах” туршилт судалгааны төслийн танилцуулга,
  • Төв аймгийн Батсүмбэр суманд үржүүлж буй Алатау-Монголын эрлийз үхэрт явуулсан үржил селекцийн хянан магадлагааны тайлан,
  • Булган аймгийн Бүрэгхангай суманд үржүүлж буй хонинд явуулсан үржил, селекцийн ажлын хянан магадалгааны ажлын тайлан,
  • Зөгийн аж ахуйд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрмийн төслийг тус тус хэлэлцээд тус бүрт нь ДҮГНЭЛТ гаргахаар шийдвэрлэв.

Харин “Зөгийн аж ахуйн хөдөө аж ахуйн зохистой дадлын стандарт, шалгуур үнэлгээний хуудас” төслийг хэлэлцээд Малын генетик нөөцийн Үндэсний зөвлөлдөх хорооны САНАЛ-ыг Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам