“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төсөл хэрэгжиж эхлээд НҮБ- ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай үр дүнгийн гэрээ байгуулав

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2020.06.15 10:06


Дэлхийн банкны 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төсөл нь 2020-2025 онуудад Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Завхан, Орхон, Өвөрхангай,  Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгуудад хэрэгжинэ. Энэхүү төсөл нь Монгол Улсын мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлсэн эхний хөтөлбөр болох “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийн амжилтад суурилсан 2 дахь үе шатны төсөл юм. 

УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөж, улмаар 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр УИХ-аар соёрхон батлагдсан уг төслийн Санхүүжилтийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк гарын үсэг зурсан ба Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас шаардлагатай арга хэмжээг авч урьдач нөхцөлийг хангаснаар ийнхүү төслийг хүчин төгөлдөр гэж зарласан юм. 2020 оны 6 сарын 12 -ны өдөр ХХААХҮЯ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгуулагатай үр дүнгийн гэрээ байгуулах ёслолын арга хэмжээ боллоо.

Төслийн гол зорилго нь мал сүргийн эрүүл мэнд, бүтээмж, нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдал, гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм. Энэ зорилгын хүрээнд байгууллагын болон хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, эрсдэлд суурилсан малын өвчний тандалт, хяналт болон хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, мал эмнэлгийн салбарт цахим үйлчилгээг нэвтрүүлж, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, мал, амьтны эрүүл мэндийн үйлчилгээнд хувийн салбарын оролцоог нэмэгдүүлэх, мах, сүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх зэрэг ажил хэрэгжүүлнэ.

Төслийн үр дүнд малын эрүүл мэнд, малын халдварт болон гоц халдварт өвчинтэй холбоотойгоор мал аж ахуйн салбар, нэн ялангуяа малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортод учирч буй хүндрэл, хязгаарлалтыг арилгахад дэмжлэг үзүүлнэ. Тухайлбал, малынэрүүл мэнд болон мал эмнэлгийн салбарын бодлого, стандарт дүрэм журмыг олон улсынжишигт нийцүүлэн сайжруулж, Дэлхийн мал амьтны байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэхэдшаардлагатай хөрөнгө оруулалт хийж, малын гоц халдварт өвчнөөр тайван бүс байгуулахбэлтгэл ажлыг хангаж, мал эмнэлгийн салбарын чадавхыг сайжруулах, аймаг, сумдад ажиллажбуй малын эмч,, мал эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэж, тэдний мэдлэг, ур чадварыгдээшлүүлж, залуу боловсон хүчнийг бэлтгэж, дэмжих, эрсдэлд суурилсан малын өвчнийтандалт, хяналт болон хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, эрсдэлд суурилсан хяналтынтогтолцоог хөгжүүлж, малын өвчний тандалт шинжилгээ, урьдчилан сэргийлэлт, хяналт, эрүүлжүүлэх чиглэлийн одоогийн тогтолцоонд үнэлэлт өгч сайжруулан, хүнсний баталгаатбайдлыг хангана. Улсын, бүсийн, аймгийн, зарим сумдын мал эмнэлгийн лабораторид хөрөнгөоруулалт хийж, шинэчлэн сайжруулах замаар улсын болон бүсийн зарим лабораторийг олон улсын болон улсын магадлан итгэмжлэл авахад дэмжлэг үзүүлнэ. Малын халдварт болон гоцхалдварт өвчингүй бүс, малын өвчнөөр тайван тусгаарлагдсан аж ахуй байгуулахад зориулжхөрөнгө оруулалт хийнэ. Мал эмнэлгийн салбарт цахим үйлчилгээг нэвтрүүлж, үйлчилгээнийчанар, хүртээмжийг дээшлүүлнэ. 

Мөн түүнчлэн мал сүргийн бүтээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Цөм болон эцэг малынсүрэг, зохиомол хээлтүүлгийн нэгжүүдийг бий болгож, тэдгээрийн үйл ажиллагааг хөгжүүлэхзамаар мал үржлийн үйлчилгээг сайжруулах, хувийн мал үржлийн нэгжүүд, орон нутгийн малүржүүлэгч нарын чадавхыг бэхжүүлэх, мал сүргийн тэжээлийн шалгарсан туршлагуудыгнэвтрүүлэн, нутагшуулах замаар мал сүргийн бүтээмжийг сайжруулах, сүүний чиглэлийнкластерууд, малыг шахан бордох цэгүүд, малын өвчнөөр тайван тусгаарлагдсан аж ахуйг бийболгох замаар хагас эрчимжсэн, эрчимжсэн мал аж ахуйг дэмжин хөгжүүлнэ. 

“НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага одоо байгуулж буй үр дүнгийн гэрээг нэр төртэй хэрэгжүүлж Монголын малын эрүүл мэндийн тогтолцоог олон улсын жишигт хүргэж, олон мянган малчин айл өрхийн амьдрал эерэг өөрчлөлт авчирна гэж найдаж байна” хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч. Улаан онцлон тэмдэглэв.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам