Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан  тамгаа гардаж авсанаар үүрэгт ажилдаа орлоо.

Эх сурвалж: ХХААХҮЯам

turmaa_admin | 2020.07.08 20:26


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өнөөдөр /2020.07.08/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанаас   тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.

Ажил хүлээлцэхэд Засгийн газарын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд дарга М.Баярмагнай нар байлцав.

          Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан   “Монгол Улс импортлогч орноос экспортлогч орон болно гэсэн зорилго, зорилтыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан. Үүнийг ч ард түмэн дэмжиж, Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг хүссэн гэж ойлгож байна. Уг зорилтыг хэрэгжүүлэх гол салбар бол хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар. Тиймээс энэ салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгоход анхаарч ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам