ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Дархан-Уул аймагт ажиллалаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

oyuntungalag | 2020.07.20 17:30


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын дарга Ц.Болорчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэн, сайдын зөвлөх Д.Бадарч нарын бүрэлдэхүүнтэйгээр / 2020.07.18/ -ны өдөр Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын явцтай, Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолбор, ургамал газар тариалангийн хүрээлэнд ажиллалаа. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан салбарынхаа уураг тархи болсон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудад ажиллаж, эрдэмтэн судлаачдын санал бодлыг сонссон юм.

 

Дарханы Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн хувьд мэргэжилтнүүдийг гадаад, дотоодын сургалтанд хамруулах, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд анхаарч өгөхийг салбарын сайдаас хүсэв. Харин Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт ажиллах боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг уламжлав.

Томилолтын мөн өдөр Дарханы арьс ширний дэд бүтэц, үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцсан юм. Тус цогцолбор нь Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгуурт болгох, түүнийг дагасан ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой төсөл гэдгийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан онцоллоо. Цогцолборын бүтээн байгуулалтын ажил ахицтай явагдаж байгааг хэлээд цаашид шаардлагатай асуудлыг шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллана гэсэн юм

.

 

 


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам