Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2020.07.23 8:43


ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хөдөө аж ахуйн салбарт олон чиглэлд хамтран ажиллахаар ярилцлаа. Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас энэ оныг “Дэлхийн ургамлын эрүүл мэндийн жил”-ээр зарласантай холбоотойгоор газар тариалангийн салбарт хор хөнөөл үзүүлдэг царцаа болон эрвээхийн нүүдэл зэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулж хамтран ажиллахаар боллоо. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий ассамблей-аас 2021 оныг “Жимс жимсгэнэ, хүнсний ногоо”-ны жил болгон зарласантай холбогдуулж Монгол улсын хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хүлэмжийн тариалалтыг нэмэгдүүлэх, шинээр томоохон хэмжээний хүлэмж олноор барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхээр хэлэлцлээ.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам