БНХАУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэн Руйг хүлээн авч уулзлаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2020.07.23 8:52


ХХААХҮ-ийн Сайд З.Мэндсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэнь Руй тэргүүтэй Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Элчин сайд ХХААХҮ-ийн сайдад томилогдсонд баяр хүргэж ажлын амжилт хүсэхийн сацуу цаашид Монгол – Хятадын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг онцгойлон дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтаар, Монгол Улсаас БНХАУ руу экспортлох хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, мал эмнэлэг, хорио цээрийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам