ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан  Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2020.09.02 12:02


ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Талууд 2020 оноос Япон Улсын “ЖАЙКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах”, “Төр, хувийн хэвшлийн малын эмч нарын чадавх бэхжүүлэх” төслийн II үе шатыг үргэлжлүүлэх асуудлаар санал солилцлоо.Мөн “Өвсний үндэс” техник туслалцааны төслийн хүрээнд, орон нутагт малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын арьс, ширийг боловсруулах чиглэлийн хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцов.

 


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам