Савхин бүтээгдэхүүн урлах уралдаан

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2020.09.21 15:31


Нэгдсэн Үндэстний Байгууллагын /НҮБ/ Аж үйлдвэр хөгжлийн байгууллагаас /ЮНИДО/ Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар - Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” (SECiM C2) төслийн “Бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон загварын арга хэмжээ” дэд төслийн хүрээнд арьс ширний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН, хувь хүн, оюутан сурагч болон бүх савхин бүтээгдэхүүн урлаачдын дунд ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн /ХҮСХХ, ерөнхий зохион байгуулагч/ болон Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо /МАШҮХ, хамтран зохион байгуулагч/ уралдаан зарлаж байна. Үүнд:

  1. ЭМЭГТЭЙ ГУТАЛ УРЛАХ (Удирдамжийг энд дарж үзнэ үү)
  2. ЭРЭГТЭЙ ГУТАЛ УРЛАХ (Удирдамжийг энд дарж үзнэ үү)
  3. ЭМЭГТЭЙ ЦҮНХ УРЛАХ (Удирдамжийг энд дарж үзнэ үү)
  4. ЭРЭГТЭЙ ЦҮНХ УРЛАХ (Удирдамжийг энд дарж үзнэ үү)
  5. ЧӨЛӨӨТ ЗАГВАРЫН ЦҮНХ УРЛАХ (Удирдамжийг энд дарж үзнэ үү)
  6. ХЭТЭВЧ УРЛАХ (Удирдамжийг энд дарж үзнэ үү).

Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам