“Шинэ эдийн засаг-увс хамтын ажиллагааны  санаачилга” бизнес форумыг зохион байгууллаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2020.09.23 10:38


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн санаачилгаар “Шинэ эдийн засаг Увс  хамтын ажиллагааны санаачилга” арга хэмжээг Увс аймгийн Улаангом суманд 2020 оны 09 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд хамтран зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд 10 бүлэг сэдвээр хэлэлцэж, 100 гаруй бизнес эрхлэгчид, банкны төлөөлөл, хөрөнгө оруулагчид үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцож, 3000 орчим иргэд сонирхлоо.

Арга хэмжээг “Увсад үйлдвэрлэв” үзэсгэлэн, бизнес өргөжүүлэх боломжийн талаар илтгэл мэдээлэл, Увс аймгийн түүхий эдийн нөөц, үндэсний онцлогийг тойрсон хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулав.

Тус аймгийн түүхий эдийн нөөц бололцоо, уламжлалт технологид үндэслэн чацаргана, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан ултай гутлыг хамтран хоршиж кластер хэлбэрээр зохион байгуулалтад орж “ЦУГ” брендийг үүсгэн зах зээлийг өргөтгөх, экспортод гаргах зорилгын доор ажиллахаар төр, захиргааны байгууллагууд, ТЭСО ХХК, бизнес эрхлэгчид, арилжааны банкууд, хөрөнгө оруулагчид нэгдлээ.

Мөн орон нутагт ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах, тав тухтай, тогтвор суурьшилтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр иргэдийн идэвх санаачлагыг дэмжин “Увсдаа сайхан амьдаръя”  хэмээн уриаллаа.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам