Салбарын шатрын тэмцээний шилдгүүд тодорлоо

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2020.09.25 17:34


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан  салбарын ахмадуудын дунд  шатрын тэмцээн зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.

Шатрын тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд алтан медаль хүнс, хөдөө аж ахуйн салбарын ахмад ажилтан В.Оюунцэцэг,  мөнгөн медаль Монгол Улсын зөвлөх инженер Д.Амаржаргал, хүрэл медаль худалдааны салбарын ахмад ажилтан Н.Нямбаяр тус тус хүртлээ.

Тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд алтан медаль шатрын спортын мастер Ц.Зундуй,  мөнгөн медаль худалдааны салбарын ахмад ажилтан, олон улсын эрх зүйч Т.Дашдэлэг, хүрэл медаль гавьяат малзүйч, доктор Д.Буянхишиг нар хүртсэн юм.  

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээн нь хамт ажиллаж байсан найз нөхөдтэйгөө уулзаж сонин сайхнаа хуваалцан, цагийг дурсамжтай, хөгжилтэй өнгөрүүлэх бас нэгэн боломж гэдгийг ахмадууд ярьж байлаа.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам