“Хүнсчдийн төгөл” байгуулав

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2020.10.10 11:42


Монгол Улсын хүнсний аж үйлдвэрийн салбарын 90 жилийн ой 2020 онд тохиож байна. Ойн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Хүнсчдийн төгөл” байгуулах ажил тусгагдсан.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Хүнсчдийн төгөл” байгуулах ажлыг Үндэсний мод тарих өдрийг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын махны холбоо, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуультай хамтран 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Энэ арга хэмжээнд ХХААХҮ-ийн Сайдын зөвлөх Д.Бадарч, ХҮБЗГ-ын ХХҮҮХ-ийн дарга О.Онон, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг тэргүүтэй холбогдох байгууллагуудын төлөөлөл 100 гаруй хүн идэвхтэй оролцож, хүнсний аж үйлдвэрийн салбарын 90 жилийн ойг бэлгэдэж 90 ширхэг мод тарилаа.

“Хүнсчдийн төгөл” байгуулснаар байгаль орчныг хамгаалах нийгмийн хариуцлагыг өсвөр, залуу үед төлөвшүүлэх, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа олон нийтэд хүнсний аж үйлдвэрийн салбарыг сурталчлахад чухал ач холбогдолтой юм.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам