Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг хийлээ

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2020.10.27 16:40


Онцгой байдлын Ерөнхий газраас гамшгаас хамгаалах Хүнс, хөдөө аж ахуйн улсын албаны бэлэн байдлын үзлэгийг өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хийлээ.

Яамны газар, хэлтсийн албан хаагчид яаралтай цугларах дохиогоор гадна талбайд гарч гамшгийн үед шаардлагатай эд зүйлсийг бэлтгэсэн үүргэвч, хантааз, хамгаалалтын малгай өмсч эгнээ байраа эзлэн бэлэн байдалтай зогссон юм. Онцгой байдлын Ерөнхий газраас гамшгийн аюул осолтой нүүр тулсан үед хэрхэн өөрийгөө болоод бусдыг учирч болзошгүй эрсдэл аюулаас хамгаалах талаар танилцуулга мэдээлэл, зөвлөгөөг энэ үеэр өглөө.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгээр  салбарын хэмжээнд тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр хийсэн яамны ажил, улсын албаны гамшгаас хамгаалах төлөвлөлт, түүний хэрэгжилт, гамшгаас хамгаалах дайчилгаа нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлт, зохион байгуулалтыг ажилтай танилцсан юм. Түүнээс гадна  улсын албаны  дотоод зарлан мэдээллийн тогтолцоог бүрдүүлсэн байдал, улсын албаны гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиог дамжуулах, техник хэрэгслийн бэлэн байдал зэрэг үйл ажиллагааны бэлтгэлийг  хэрхэн хангаж байгааг энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын холбогдох ажилтнууд нэгбүрчлэн үзэж танилцаж, заавар зөвлөгөө өглөө.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам