“Баянбулаг”, “Олдохын хүрэн бор” омгийг баталгаажууллаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2020.11.05 13:17


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж,  Баянхонгор аймгийн Баянбулаг суманд өсгөн үржүүлж байгаа мах бүдүүвтэр ноосны “Баянбулаг” хонины омог,  Дундговь аймгийн Хулд суманд үржүүлж буй мах ноосны чиглэлийн “Олдохын хүрэн бор” тэмээний омгийг  баталгаажууллаа.  Шилмэл цөм сүргийн “Баянбулаг” омог нь тал хээрийн бүсийн уур амьсгалд дасан зохицсон ашиг шим өндөр, жингийн алдагдал бага, зүс жигд омог хэмээн судалгаа шинжилгээг хийсэн албаныхан онцолж байв.  Энэ цөм сүрэг үндсэн ашиг шим нь ноос, бусад омгийн хониноос  тослог бага, чийг өндөр, уургын агууламж ойролцоо махны гарцтай юм.  “Олдохын хүрэн бор” омог нь мах, ноос, сүүний ашиг шим өндөртэй. Энэхүү тэмээ тус бүрийн махны ашиг шим Монгол үүлдрийн тэмээнээс 68.8-163.8 кг-аар илүү байгаа юм. Тэмээний амьдын жингийн нэмэгдлээс малчдын олж буй  нэмэлт орлого толгой тутамд 67.3 мянган төгрөг байна гэж Ажлын хэсгийн тайланд онцолжээ.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам