Хөрөнгө оруулагчдад төсөл танилцуулах - B2B цахим уулзалтын бүртгэл

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2020.11.06 8:54


-Уул уурхайн бус салбар-

2020 оны 11 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж буй “Экспорт Монгол 2020” цогц арга хэмжээний хүрээнд ХХААХҮЯ, Үндэсний хөгжлийн газар, Дэлхийн банк группын Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран уул уурхайн бус, нэн ялангуяа ХАА-н салбарт хөрөнгө оруулалт татах зорилготой “Хөрөнгө оруулагчдад төсөл танилцуулах - B2B цахим уулзалт”-ыг зохион байгуулах гэж байна.  Иймд гадаадын, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татаж хамтран ажиллах сонирхолтой үндэсний компани, үйлдвэрлэгчийг төслийн саналаа ирүүлэхийг урьж байна. Төслийн тоо хязгаартай бөгөөд сонгогдсон төслийг “Экспорт Монгол 2020” арга хэмжээний хүрээнд хөрөнгө оруулагчдад хүргэж сурталчлах, сонирхсон хөрөнгө оруулагчидтай ганцаарчилсан уулзалтыг цахимаар зохион байгуулна.

Гадаадын хөрөнгө оруулагчид, компаниудтай урт хугацааны түншлэл (өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй зээл, тусламж биш) үүсгэхийг зорьж байгаа ААН, байгууллагууд хэрэгжих боломж өндөртэй төслийн товч танилцуулгаа 11 сарын 9-ний дотор tsetsegmaa9@gmail.com; tsetsegmaa.d@nda.gov.mn хаягаар ирүүлэхийг хүсье.

Холбогдох утас: 88008161

Хавсралт:

Төслийн шалгуур, анкет - Англи,                 Төслийн шалгуур, анкет - Монгол


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам