Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штаб байгууллаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2020.11.13 16:16


Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хурлаар Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штаб байгуулахаар боллоо. Тодруулбал, Монгол Улсын гамшгийн тухай ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу энэхүү шуурхай штабыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаар ахлуулан байгуулжээ. Улсын онцгой комиссын мэдээллийн үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ нийслэл, орон нутагт хүнсний хангамж хэвийн байгаа. Бүх төрлийн дэлгүүр, супермаркет болон хот хоорондын хүнсний тээврийг чөлөөтэй нэвтрүүлж  байгааг хэллээ. Махны хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлж, энгийн үеийнхээс илүү махны нийлүүлэлтийг хийж байгааг энэ үеэр онцолсон юм.

 


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам