БУДАА, УРГАМЛЫН ТОС, ӨВС ТЭЖЭЭЛИЙГ ГААЛЬ, НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛЫГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА 

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2020.11.14 20:21


Засгийн газрын ээлжит бус  хуралдаанаар хүнсний хангамж, аюулгүй байдалтай холбоотой хэд хэдэн шийдвэр гаргажээ. Хуульд заасанчлан зарим нэр төрлийн хүнсний бараа, бүтээгдэхүүнийг Гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай төслүүийг яаралтай горимоор УИХ-д өргөн барихаар болсон байна. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Өнгөрсөн дөрөвдүгээр сард Коронавируст халдвар /ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ баталсан. Энэ хуулийн хүрээнд цар тахлын болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах, шаардлагатай хүнсний болон бусад нөөцөд байх бүтээгдэхүүний жагсаалтыг баталж, түүний санхүүжилтийг шийдвэрлэхээр тусгасан. Энэ дагуу гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан, гурвалжин, шар будаа болон ургамлын тосыг Гааль, НӨАТ-аас чөлөөлөхөөр байгаа. Өвөлжилтийг хүндрэлгүй давахын тулд шаардагдах өвс, тэжээл, хүнсний улаанбуудай,  улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг мөн Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулан Засгийн газраар хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо” гэсэн юм.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам