Дэд сайд Г.Батсуурь  “Ensure” төслийн удирдах хорооны хуралд оролцлоо

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2020.12.22 14:11


ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-өөс хамтран хэрэгжүүлж байгаа "Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь-ENSURE" төслийн Удирдах хорооны ээлжит хуралд оролцлоо.  Манай яам тус төсөлтэй 2020 оноос хамтран бэлчээрийг зохистой ашиглах, 600 мянган га бэлчээрийн газрын доройтлыг бууруулах чиглэлээр 13 суманд менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлж орон нутгийн засаг захиргаа, малчидтай хамтран ажиллаж байна.

2021 онд  бэлчээрийн газрын доройтлыг тодорхой түвшинд бууруулах, малын үржлийн хөтөлбөр болон шинээр байгуулсан үржлийн нэгжийн үйл ажиллагааг бэхжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх маркетингийн 4 төлөвлөгөөг хэрэгжүүлж малчин өрхийн орлогыг 10 хувиар өсгөх том зорилт дэвшүүлээд байна.


Зохиогчийн эрх ©2021 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам