Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2021.03.15 15:02


ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4, 75.5, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг тус тус  үндэслэн “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх.
  2. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх.
  3. Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй.
  4. Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй.
  5. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй.
  6. Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй.

Жич: Хөнгөн үйлдвэрийн салбарын талаар зохих мэдлэг, туршлагатай байх, санхүү, эдийн засагч, эрх зүйч, нягтлан бодогч, компанийн засаглал зэргээр мэргэшсэн байвал давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
  2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4х6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
  3. Ажил байдлын тодорхойлолт (байгууллагаасаа тодорхойлолт авах);
  4. Өөрийн намтар (CV);
  5. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
  6. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  7. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  8. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2021 оны 3 дугаар  сарын 19 -ний өдрийн 17 цаг хүртэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (Засгийн газрын IXБ байр)-ын 304 тоот өрөөнд хүлээн авна.

Анхаарах зүйлс:

  1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.
  2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.
  3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
  4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
  5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.
  7. Нэмэлт мэдээллийг “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Төмөрбаатар,  51262887 дугаарын утаснаас авна уу.
     

НЭР ДЭВШҮҮЛЭХ ТҮР ХОРОО


Зохиогчийн эрх ©2021 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам