Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2021.04.02 17:14


2021 оны 4-р сарын 1-ний байдлаар оны эхний нийт 29.3 сая хээлтэгчийн 24 сая эх мал /81.8 хувь/ төллөхөөс 5.2 сая /22 хувь/ нь төллөөд байна.  Төрлөөр авч үзвэл, ингэ 14.8 мянга, гүү 23.8 мянга, үнээ 102 мянга, эм хонь 2.8 сая, эм ямаа 2.3 сая байна. 

Улсын хэмжээнд 5.2 сая төл хүлээн авч, 5.1 сая төл бойжиж буй бөгөөд  хаваржилтын нөхцөл байдал хэвийн, тогтвортой байгаа учир төл бойжилт 98 хувьтай байна.

Мал төллөлтийн хувиар Ховд аймаг хамгийн өндөр буюу 63, Баян-Өлгий аймаг 56, Увс аймаг 53 хувьтай байна.

Мал төллөлт хэвийн үргэлжилж байна

Өнгөрсөн сард болсон байгалийн гамшигт үзэгдлээс болж Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймагт хүндрэл учирч мал төллөлт оройтсон ч нөхцөл байдал хэвийн үргэлжилж байна.

 


Зохиогчийн эрх ©2021 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам