Түншлэлийн хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын багт урьж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2021.04.14 19:36


Уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх зорилгоор Дэлхийн банкны санхүүжилттэй Экспортыг дэмжих төсөл ХХААХҮЯ-ны дэргэд байгуулагдан ажиллаж байгаа билээ. 

Төслийн дэд бүрэлдэхүүн хэсэг болох Түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд экспортын чиг баримжаатай, шаардлага хангасан аж ахуйн нэгж, кластеруудын экспортын маркетинг, үйлдвэрлэлийн удирдлага, чанарын тогтолцоог сайжруулах чиглэлээр зөвлөх үйлчилгээний үйл ажиллагаанд буцалтгүй тусламж үзүүлэх юм. 

Уг хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын баг нь нийт 8 байнгын гишүүнтэй байх бөгөөд 7 гишүүн нь саналын эрхтэй байна. Саналын эрхтэй 7 гишүүдийн 5 гишүүд нь хувийн хэвшлийн төлөөлөл байна. Уг төлөөлөл нь сайн дурын үндсэн дээр ажиллах бөгөөд аж ахуйн нэгжүүдийн мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах нөхцөлтэйгөөр хамтран ажиллана.

Хувийн хэвшлийн төлөөлөл нь дараах шаардлагыг хангасан Монгол улсын иргэн байна:

  • Бизнесийн салбарт олонд танигдсан, гүйцэтгэх удирдлагын түвшинд ажиллаж байсан туршлагатай;
  • Нийгэм, олон нийтэд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн;
  • Зээл, хөрөнгө оруулалтын талаар шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсан туршлагатай;
  • Экспорт, олон улсын худалдааны чиглэлээр туршлагажсан /Гадаадад мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно/;
  • Боловсролын хувьд бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

Дээрх шаардлагыг хангасан хувь хүмүүсийг 2021 оны 4-р сарын 20-ны 18:00 цагаас өмнө материалаа илгээхийг урьж байна. 

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Сонгон шалгаруулалтын багт сайн дураар оролцох хүсэлт
  • Өөрийн танилцуулга /CV/
  • Иргэний үнэмлэхний хуулбар

Материал хүлээн авах хаяг: info@edp.mn; onon.z@mofa.gov.mn


Зохиогчийн эрх ©2021 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам