Аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдийг шалгаруулалтанд оролцохыг урьж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2021.09.15 11:07

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2021” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 номинациар салбарын шилдгүүдийг шалгаруулж шагнал гардуулна.

Шагналын номинаци

Хүнс, худалдаа, хоол үйлдвэрлэлийн салбар:

  1. Шилдэг шинэ бүтээгдэхүүн -1
  2. Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн -1
  3. Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн -2
  4. Шилдэг органик хүнс үйлдвэрлэгч -1
  5. Шилдэг хүнс экспортлогч -1
  6. Шилдэг цахим худалдаа эрхлэгч -1
  7. Шилдэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч -1
  8. Эрүүл, шим тэжээллэг зоог -1

Газар тариалангийн салбар:

  1. Шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан ногоочин /ил талбай, хүлэмж/-2
  2. Хамгийн олон нэр төрлийн ногоо тарьж, сурталчилсан ногоочин -1
  3. Эмийн ургамал, жимс жимсгэнийн суулгац үржүүлэгч -2
  4. Хамгийн их төмс борлуулсан ногоочин -1
  5. Шилдэг жимсчин -1
  6. Шилдэг хоршоо -2
  7. Шилдэг техник, технологи нэвтрүүлэгч -2

Хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн салбар:

  1. Онцлох шинэ бүтээгдэхүүн -2
  2. Экспортын шилдэг бүтээгдэхүүн -2
  3. Импортыг орлох онцлох бүтээгдэхүүн -2
  4. Шилдэг ажил олгогч -1
  5. Шилдэг хоршоо -2
  6. Шилдэг ахуйн үйлчилгээ эрхлэгч -1

Шалгаруулалтын материалыг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цаг хүртэл ХХААХҮЯ-ны “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2021” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах Дэд ажлын хэсгүүд доорх цахим хаягаар хүлээн авна.

  • Хүнс, худалдаа, нийтийн хоол үйлдвэрлэлийн салбарын шалгаруулалтын материалыг “Хүнсний үйлдвэрийн салбарыг хариуцах дэд ажлын хэсэг”-ийн Нарийн бичгийн дарга Д.Отгонжаргал, цахим хаяг: otgoo.d1017@gmail.com, Утас: 51-261962;
  • Газар тариалангийн салбарын шалгаруулалтын материалыг “Газар тариалангийн салбарыг хариуцах дэд ажлын хэсэг”-ийн Нарийн бичгийн дарга Н.Оюунсувд, цахим хаяг: N_oyunsuvd@yahoo.com, Утас: 51-263408;
  • Хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн салбарын шалгаруулалтын материалыг “Хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрийн салбарыг хариуцах дэд ажлын хэсэг”-ийн Нарийн бичгийн дарга Д.Болормаа, цахим хаяг: Boloroodoo@gmail.com, Утас: 77485555-3;

Шагналыг 09 дүгээр сарын 23-ны Пүрэв гарагт, “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2021” нэгдсэн арга хэмжээний хаалтын арга хэмжээний үеэр гардуулна.

Шалгуур үзүүлэлт, бүрдүүлэх материал

Шагналын номинаци

Шалгуур үзүүлэлт, давуу байдал

Бүрдүүлэх материал

Хүнс, худалдаа, хоол үйлдвэрлэлийн салбар:

1

Шилдэг шинэ бүтээгдэхүүн

- Бүтээгдэхүүний биет байдал, шошгын мэдээлэл нь шинэлэг байдал, зориулалт, ач холбогдол, ашигласан дэвшилтэт технологи нэвтрүүлснийг нотлох

- Сүүлийн 1 жилийн хугацаанд үйлдвэрлэлд нэвтэрсэн тухай нотолгоотой байх

- Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН-ийн РД-ыг бичих/

- Бүтээгдэхүүний танилцуулга

- Тохирлын гэрчилгээний хуулбар

- Сүүлийн жилийн үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ 

- Сав баглаа боодол бүхий бүтээгдэхүүний дээж /IX/18-ны өдөр үзэсгэлэнгийн талбайд ажлын хэсгийн гишүүдэд биетээр танилцуулах/

2

Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн

- Ижил төрлийн бүтээгдэхүүний импортын хэмжээ буурсан дүн

3

Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн

- Орон нутгийн онцлогтой хүнсний түүхий эдийн нөөцийг ашигласан байх

- Орон нутгийн онцлогтой боловсруулах технологийг ашигласан байх

- Орон нутагт шинээр бий болгосон ажлын байрны тоо

- Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН-ийн РД-ыг бичих/

- Бүтээгдэхүүний танилцуулга

- Сүүлийн 2 жилийн үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ 

- Тохирлын гэрчилгээний хуулбар

- Сав баглаа боодол бүхий бүтээгдэхүүний дээж /IX/18-ны өдөр үзэсгэлэнгийн талбайд ажлын хэсгийн гишүүдэд биетээр танилцуулах/

4

Шилдэг органик хүнс үйлдвэрлэгч

- Органик үйлдвэрлэл эрхэлсэн хугацаа

- Органик талбайн хэмжээ болон зөгийн үүрний тоо

- Баталгаажуулалтын гэрчилгээ

- Органик хүнсний бүртгэл мэдээллийн санд бүртгүүлж, дугаар авч, борлуулсан хэмжээ

- Органикийг бусдад түгээн дэлгэрүүлж, олон нийтэд таниулах талаар хийж байгаа ажлууд

- Бүтээгдэхүүний маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт (сав баглаа боодол), брэнд хөгжүүлэлт

- Органик үйлдвэрлэлд шинэ шинэлэг арга технологи нэвтрүүлсэн байдал (шинэ таримлыг нутагшуулсан, туршиж ургуулан зах зээлд нийлүүлсэн, органик стандартын дагуу үйлдвэрлэлээ хөгжүүлэхдээ нэвтрүүлсэн шинэ технологи, арга зүй, харьцуулсан судалгаа гм)

- Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН-ийн РД-ыг бичих/

- Бүтээгдэхүүний танилцуулга

- Баталгаажуулалтын гэрчилгээний хуулбар

- Органик хүнсний бүртгэл мэдээллийн сангийн бүртгэлийн хуулбар

- Органикийг бусдад түгээн дэлгэрүүлсэн тухай тайлан

- Органикийн шинэ технологи нэвтрүүлсэн тайлан

- Сав баглаа боодол бүхий бүтээгдэхүүний дээж /IX/18-ны өдөр үзэсгэлэнгийн талбайд ажлын хэсгийн гишүүдэд биетээр танилцуулах/

5

Шилдэг хүнс экспортлогч

- Экспортын бүтээгдэхүүний 3 жилийн дундаж өсөлт 10%-иас багагүй байх

- Экспортын үнийн дүн, өөрчлөлт /жилээр/

- Экспортолсон шинэ бүтээгдэхүүний тоо

- Нэвтрүүлсэн шинэ технологи

- Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН-ийн РД-ыг бичих/

- Бүтээгдэхүүний танилцуулга

- Экспортын дүн мэдээ, тайлан

- Барааны тэмдгийн гэрчилгээний хуулбар

- Тохирлын гэрчилгээний хуулбар

- Сав баглаа боодол бүхий бүтээгдэхүүний дээж /IX/18-ны өдөр үзэсгэлэнгийн талбайд ажлын хэсгийн гишүүдэд биетээр танилцуулах/

6

Шилдэг цахим худалдаа эрхлэгч

- Цахим худалдаа эрхлэх албан ёсны бүртгэлтэй байх

- Цахим худалдааны борлуулалтын дүн

- Цахим худалдаанд оролцогчийн аюулгүй байдал, системийн найдвартай байдлыг бүрдүүлсэн байх

- Тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх

- Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН-ийн РД-ыг бичих/

- Цахим худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл

- Цахим худалдааны системийн танилцуулга /үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж /

- Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын мэдээ, тайлан

7

Шилдэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч

- Ажлын байрыг тогтвортой хадгалсан болон шинээр бий болгосон /сүүлийн 2 жилээр/

- Тогтвортой үйл ажиллагаагаа хангах менежмент хэрэглэсэн

- Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж

- Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН/иргэн/-ий РД-ыг бичих/

- Байгууллагын танилцуулга /үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж /

- Цар тахлын нөхцөлд ажлын байраа хадгалах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ /сүүлийн 2 жилээр/

8

Эрүүл, шим тэжээллэг зоог

- Эрүүл, шим тэжээллэг орц

- Боловсруулалтын технологи

- Үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн үндэслэл

- Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН/иргэн/-ий РД-ыг бичих/

- Бүтээгдэхүүний танилцуулга, технологийн карт

- Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж

- Бүтээгдэхүүний дээж /IX/18-ны өдөр үзэсгэлэнгийн талбайд ажлын хэсгийн гишүүдэд биетээр танилцуулах/

Газар тариалангийн салбар:

1

Шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан ногоочин /ил талбай, хүлэмж/

-Таримлын нэр төрлийн тоо

-Суулгацын тоо хэмжээ, стандарт чанар /харагдах байдал/

- Шалгаруулалтад орох цахим хүсэлт /нэр дэвшиж буй төрлийг тодорхой бичнэ/

- Улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний үнэмлэх

- Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ /орон нутгаас/

- МХЕГ-ын явуулын лабораторийн шинжилгээний дүн

2

Хамгийн олон нэр төрлийн ногоо тарьж, сурталчилсан ногоочин

- Таримлын нэр төрлийн тоо

- Суулгацын тоо хэмжээ, стандарт чанар /харагдах байдал/

- Шалгаруулалтад орох цахим хүсэлт /нэр дэвшиж буй төрлийг тодорхой бичнэ/

- Улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний үнэмлэх

- Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ /орон нутгаас/

- МХЕГ-ын явуулын лабораторийн шинжилгээний дүн

3

Эмийн ургамал, жимс жимсгэнийн суулгац үржүүлэгч

- Таримлын нэр төрлийн тоо

-Суулгацын тоо хэмжээ, стандарт чанар /харагдах байдал/

- Шалгаруулалтад орох цахим хүсэлт /нэр дэвшиж буй төрлийг тодорхой бичнэ/

- Улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний үнэмлэх

- Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ /орон нутгаас/

- МХЕГ-ын явуулын лабораторийн шинжилгээний дүн

4

Хамгийн их төмс борлуулсан ногоочин

-Борлуулсан төмсний тоо хэмжээ, сортын шинж чанар

-Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго 

- Шалгаруулалтад орох цахим хүсэлт /нэр дэвшиж буй төрлийг тодорхой бичнэ/

- Улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний үнэмлэх

- Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ /орон нутгаас/

- МХЕГ-ын явуулын лабораторийн шинжилгээний дүн

5

Шилдэг жимсчин

- Таримлын нэр төрлийн тоо

-Борлуулсан тоо хэмжээ, сортын шинж чанар

-Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго 

- Шалгаруулалтад орох цахим хүсэлт /нэр дэвшиж буй төрлийг тодорхой бичнэ/

- Улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний үнэмлэх

- Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ /орон нутгаас/

- МХЕГ-ын явуулын лабораторийн шинжилгээний дүн

6

Шилдэг хоршоо

-Таримлын нэр төрлийн тоо

- Гишүүдийн тооны өсөлт жилд 5%-иас доошгүй;

-Нийт активын өсөлт нь тухай жилийн инфляцийн түвшнээс багагүй;

-Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь тоо болон чанарын хувьд өссөн;

-Орон нутгийнхаа нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулсан байх,

-Нийтэд танигдсан брэнд бүтээгдэхүүнтэй байх

- Шалгаруулалтад орох цахим хүсэлт /нэр дэвшиж буй төрлийг тодорхой бичнэ/

- Улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний үнэмлэх

- Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ /орон нутгаас/

- МХЕГ-ын явуулын лабораторийн шинжилгээний дүн

7

Шилдэг техник, технологи нэвтрүүлэгч

-Хэрэглэгчийн таашаалд нийцсэн байдал

-Үйлдвэрлэл, борлуулалтын тоо, хэмжээ /жилээр/

-Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго

- Стандарт

- Шалгаруулалтад орох цахим хүсэлт /нэр дэвшиж буй төрлийг тодорхой бичнэ/

- Улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний үнэмлэх

- Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ /орон нутгаас/

- МХЕГ-ын явуулын лабораторийн шинжилгээний дүн

Хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн салбар:

1

Онцлох шинэ бүтээгдэхүүн

-    Сүүлийн 1 жилийн хугацаанд зах зээлд шинээр нэвтэрсэн

-    Ижил төрлийн бусад бараа бүтээгдэхүүнээс ялгарах онцлог, давуу тал

-  Тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын тоо, хэмжээ /сүүлийн 1 жилээр/

-    Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго

-    Стандартын шаардлага хангасан байдал

- Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН-ийн РД-ыг бичих/

- Байгууллагын танилцуулга
- Тухайн бүтээгдэхүүний танилцуулга, зураг
- Үйлдвэрлэл, борлуулалтын мэдээ тайлан /сүүлийн 1 жилээр/

- Тохирлын гэрчилгээний хуулбар эсхүл СХЗГ-т хүргүүлсэн хүсэлт
- Бүтээгдэхүүний дээж /IX/18-ны өдөр үзэсгэлэнгийн талбайд ажлын хэсгийн гишүүдэд биетээр танилцуулах/

2

Экспортын шилдэг бүтээгдэхүүн

-  Экспортолсон бүтээгдэхүүний тоо, хэмжээ /сүүлийн 3 жилээр/

-    Экспортын үнийн дүн /сүүлийн 3 жилээр/

-    Экспортолсон улсын тоо
-    Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго 
-    Стандартын шаардлага хангасан байдал

- Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН-ийн РД-ыг бичих/

- Байгууллагын танилцуулга
- Экспортод гаргасан бүтээгдэхүүний танилцуулга, зураг
- Экспортын дүн мэдээ, тайлан /сүүлийн 3 жилээр/

- Тохирлын гэрчилгээний хуулбар

- Бүтээгдэхүүний дээж /IX/18-ны өдөр үзэсгэлэнгийн талбайд ажлын хэсгийн гишүүдэд биетээр танилцуулах/

3

Импортыг орлох онцлох бүтээгдэхүүн

- Тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын тоо, хэмжээ /сүүлийн 1 жилээр/

- Тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнийн дүн /сүүлийн 1 жилээр/

- Борлуулалтын суваг үүсгэсэн байдал

- Дотоодын түүхий эд, материал, технологийг ашигласан байх

- Ижил төрлийн импортын бараа бүтээгдэхүүний үнэ ханштай харьцуулсан байдал

- Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго 
- Стандартын шаардлага хангасан байдал

- Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН-ийн РД-ыг бичих/

- Байгууллагын танилцуулга
- Импортыг орлох онцлох бүтээгдэхүүний танилцуулга, зураг

- Тохирлын гэрчилгээний хуулбар эсхүл СХЗГ-т хүргүүлсэн хүсэлт

- Үйлдвэрлэл, борлуулалтын мэдээ тайлан /сүүлийн 1 жилээр/

- Бүтээгдэхүүний дээж /IX/18-ны өдөр үзэсгэлэнгийн талбайд ажлын хэсгийн гишүүдэд биетээр танилцуулах/

4

Шилдэг ажил олгогч

- Ажлын байрыг тогтвортой хадгалсан болон шинээр бий болгосон /сүүлийн 3 жилээр/

- Нийгмийн хариуцлага /сүүлийн 1 жилээр/

- Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтод бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн байдал

- Салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн байдал

- Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН-ийн РД-ыг бичих/

- Байгууллагын танилцуулга

- Хүний нөөцийн бодлого, танилцуулга

- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /сүүлийн 3 жилээр/

- Нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд /сүүлийн 1 жилээр/

5

Шилдэг хоршоо

- Тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх

- Гишүүддээ ногдол орлого хуваарилдаг байх

- Борлуулалтын орлого нь өсөлттэй байх /2020 он/

- Болзошгүй эрсдэлийн сангаа зохих журмын дагуу байгуулсан байх

- Аймаг, суманд танигдсан брэнд бүтээгдэхүүнтэй байх

- Шалгаруулалтад орох цахим хүсэлт /Хоршооны РД-ыг бичих/

- Хоршооны танилцуулга

- Борлуулалтын орлогын мэдээ тайлан /2020 он/

- Брэнд бүтээгдэхүүний дээж /IX/18-ны өдөр үзэсгэлэнгийн талбайд ажлын хэсгийн гишүүдэд биетээр танилцуулах/

6

Шилдэг ахуйн үйлчилгээ эрхлэгч

- Эдийн засгийн үр өгөөж;

-  Хүний нөөцийн ур чадвар;

-    Зах зээлийн эрэлт хэрэгцээ 
- Үйлчилгээний соёл, иргэдийн сэтгэл ханамжтай байдал

- Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН/иргэн/-ий РД-ыг бичих/

- Бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга

- Хүний нөөцийн ур чадвар, танилцуулга

- Борлуулалтын орлогын мэдээ тайлан /сүүлийн 1 жилээр/

Зохиогчийн эрх ©2021 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам