САЙД З.МЭНДСАЙХАН АЙМГУУДЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН ДАРГА НАРТАЙ УУЛЗЛАА 

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2021.09.17 20:26


Өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах ажлын хүрээнд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартай уулзлаа. 

Уулзалтаар 2021 онд орон нутагт хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгч, ургац хураалтын явц, өвөлжилтийн бэлтгэл хангах мөн орон нутагт тулгамдаж байгаа цаг үеийн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замын талаар ярилцав. 

Салбар яамнаас дунд хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн салбарын биет бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хөрсний үржил шимийг сайжруулах, импортыг бууруулах, хүнсний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний боловсруулалт, жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн нэгдсэн системийг хөгжүүлэх зэрэг бодлогын арга хэмжээ авч ажиллах юм. 

Дээр дурдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд аймаг орон нутгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартайгаа цаг тухай бүрт мэдээллээ солилцож, хамтран ажиллах нь чухал болохыг сайд З.Мэндсайхан онцлон хэллээ. 


Зохиогчийн эрх ©2021 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам