САЙД З.МЭНДСАЙХАН НҮБ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2021.10.12 15:11


НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч ноён Винод Ахужа 2021 оны 10 дугаар сарын 16-нд болох “Дэлхийн хүнсний өдөр”-ийн арга хэмжээнд оролцож, нээлтийн үг хэлэх урилгыг Сайд З.Мэндсайханд биечлэн гардуулж өгөв.

Уулзалтын үеэр Сайд З.Мэндсайхан хөдөө аж ахуйн салбарын цаашдын хөгжил, баримталж буй бодлого, алсын хараа, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай нягт хамтран ажиллахаа мэдэгдэв. Ноён Винод Ахужа Сайдын тавьсан саналуудыг дэмжиж буйгаа хэлээд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, ХХААХҮЯ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж хөрөнгө оруулалт татах, зээл тусламж мөн цаашдын үйл ажиллагаануудыг дэмжин ажиллахаа илэрхийлж дараагийн уулзалтыг товлов.


Зохиогчийн эрх ©2021 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам