“БОДЛОГО, ТӨСВИЙН УЯЛДААГ ХАНГАХ НЬ” ТАНХИМ, ЦАХИМ ХОСОЛСОН ЦУВРАЛ СУРГАЛТ

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2021.11.18 10:42


ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ: НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран Европын Холбооноос Монгол Улсад үзүүлж буй 50.8 сая еврогийн төсвийн дэмжлэгийн бүрэлдэхүүн болох “Монгол Улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” техник туслалцааны төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн зорилго нь хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн салбарт төрийн үйлчилгээг үр ашигтай, хариуцлагатай, тайлагналтай, хэрэгцээнд нийцсэн байдлаар хүргэх, мөн төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцооны шинэчлэл, УИХ, Үндэсний аудитын газар, Сангийн яам, ХНХЯ, ХХААХҮЯ зэрэг институцийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Уг төсөл нь ТХЗ-той уялдсан буюу үр дүнд, хөтөлбөрт суурилсан төсөвлөлтийг боловсронгуй болгох замаар Бодлого болон төсвийн уялдааг хангах, төсвийн процесст оролцдог байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн санаачлагыг дэмжих юм.

CУРГАЛТЫН ЗОРИЛГО: Хөгжлийн бодлого болон төсвийн уялдааг хангах үүднээс хөдөлмөр эрхлэлтийн салбарт нотолгоо, үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлтийг боловсронгуй болгохтой уялдуулан орон нутаг дахь хөгжлийн төлөвлөлт, төсөв, хүнс, хөдөө аж ахуй, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын асуудал хариуцсан төрийн албан хаагчдыг чадавхжуулахад оршино.

ОРОЛЦОГЧИД: Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн хүнс хөдөө аж ахуй, ЖДҮ-ийн бодлого, төлөвлөлт хариуцсан
мэргэжилтэн, аймгийн Хөдөө аж ахуй, ЖДҮ-ийн газар, Мал эмнэлгийн газрын дарга, нягтлан бодогч, холбогдох мэргэжилтнүүд (нийт 311 төрийн албан хаагч)

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Монгол улсын Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Европын холбооны санхүүжилтээр НҮБ- ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр, хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн нэгж

ХЭЗЭЭ: 2021 оны 11 сарын 19-ны өдөр

СУРГАЛТЫН ХЭЛБЭР: Танхим болон цахимаар хослон явагдана.

ХААНА: ХХААХҮ-ийн яамны сургалтын танхимд

ХӨТӨЛБӨР

Цаг Үйл ажиллагаа
Танхим болон зайны нэгдсэн сургалт
10.00-10.10 Нээлт
 НҮБХХ-ийн “ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн зөвлөх С.Мөнгөнцэцэг
10.10-10.40 Монгол Улсын 2022 оны төсвийн бодлого, чиглэл
 Илтгэгч: Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга М.Санжаадорж
10.40-11.10 ХХАА-н салбарын 2022 оны төсөв
 Илтгэгч: ХХААХҮЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Отгонцэцэг
11.10-11.40 ХХААХҮ-ийн салбарын 2022 оны төсвийг ТХЗ-той уялдуулан үр дүнд суурилсан аргачлалаар боловсруулсан талаар
 Илтгэгч: НҮБХХ-ийн ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь төслийн зөвлөх Б.Ганболд
11.40-1150 Цайны завсарлага
11.50-12.10 ХХААХҮ-ийн салбарын төсвийн урамшууллын үр ашиг, үр нөлөө, түүнийг сайжруулах арга замын талаарх судалгааны урьдчилсан танилцуулга
 Илтгэгч: НҮБХХ-ийн ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь төслийн дотоодын зөвлөх Д.Тамир, Г.Тэгшжаргал
12.10-12.30 Асуулт хариулт, хэлэлцүүлэг
12.30-13.30 Үдийн завсарлага
Танхимын сургалт
13.30-14.00 Төрийн захиргааны удирдлагын чиглэлээр мэдээлэл
Илтгэгч: ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Гантогтох
14.00-14.05 Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газраас хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид анхаарах асуудал
Илтгэгч: ХХААХҮЯ-ны ХШҮДАГ-ын дарга Б.Алтансүх
14.05-14.15 Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, салбарын хөгжлийн бодлогын баримт бичгийн талаар
 Илтгэгч: ХХААХҮЯ-ны ХШҮДАГ-ын ахлах мэргэжилтэн Г.Мөнхмаргад
14.15-14.25 Шилэн дансны тухай хууль, салбарын хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал
 Илтгэгч: ХХААХҮЯ-ны ХШҮДАГ-ын мэргэжилтэн С.Сугарсумьяа
14.25-14.35 Үндэсний аудитын газар, ХХААХҮЯ-ны ХШҮДАГ, орон нутгийн СХДАА-наас өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал
Илтгэгч: ХХААХҮЯ-ны ХШҮДАГ-ын шинжээч Б.Алтанцэцэг, мэргэжилтэн Д.Чинбат
14.35-15.00 Төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн Opengov.mn программын талаар мэдээлэл
 Илтгэгч: ХХААХҮЯ-ны СХОГ-ын шинжээч Т.Отгонжаргал, Даталанд ХХК-ны програмист У.Содгэрэл
15.00-15.10 Цайны завсарлага
15.10-15.40 Мал эмнэлгийн салбарын 2021 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, анхаарах асуудал
 Илтгэгч:Мал эмнэлгийн ерөнхий газрын СХОГ-ын дарга Л.Гандолгор
15.40-16.10 ХХААХҮС-ын 2021 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, анхаарах асуудал
 Илтгэгч: ХХААХҮЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Ү. Алтаншагай, мэргэжилтэн Б.Ариунжаргал, С.Жаргалсайхан
16.10-16.30 Халамжаас хөдөлмөрт шилжих шинэчлэлийн хүрээнд ХХААХҮ-ийн салбарын 2022 оны төсөв
 Илтгэгч: ХХААХҮЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын газрын шинжээч Т.Отгонжаргал, ахлах мэргэжилтэн Ү.Алтаншагай
16.30-17.00 Асуулт, хариулт
17.00-17.10 Хаалт
 ХХААХҮЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Отгонцэцэг


Зохиогчийн эрх ©2021 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам