ТАРИМАЛ УРГАМЛЫН ҮР, СОРТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ ГАРАХ ЖУРМУУДЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2021.11.22 13:27


“Таримал ургамлын үр, сортын тухай” хууль  /шинэчилсэн найруулга/ УИХ-ын чуулганаар 2021 оны 10-р сарын 29-ний өдөр батлагдсан.

Хуулийг салбарын эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдэд танилцуулан, түүнийг даган гарах захиргааны хэм хэмжээний акт, шаардлагатай жагсаалтын төслүүдээр цахим хэлэлцүүлэг зохион зохион байгууллаа.

Тус хууль 2022 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлэх бөгөөд нийт 11 заалтаар захиргааны хэм хэмжээ тогтоосон журам, жагсаалтыг ХХААХҮ-ийн сайд баталж, хэрэгжүүлэх юм.

Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Хөдөө аж ахуйн их сургууль, салбарын төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон.

 


Зохиогчийн эрх ©2021 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам