ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2021.11.25 15:41


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Ёндонлодойн Мөнхтуяа, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Нармандахын Одончимэг, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Батсүхийн Мөнх-Эрдэнэ нар өнөөдөр Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөлөө. Ёслолын ажиллагаанд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Гантогтох, Хуулийн хэлтсийн дарга Э.Цолмонжаргал, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Отгонцэцэг, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэн нар оролцлоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тангараг өргөсөн төрийн захиргааны албан хаагчдад баяр хүргэж, үг хэллээ.


Зохиогчийн эрх ©2022 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам