ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЛОО

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2021.12.17 19:43


Үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, үндэсний уламжлалыг шингээсэн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулан сурталчлах, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Баянгол үйлдвэрлэгч 2021” үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Тус үзэсгэлэнд Баянгол дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг, үндэсний үйлдвэрлэгч 30 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож бүтээгдэхүүнийхээ онцлог, бусдаас ялгарах давуу талыг сурталчлан таниулж, хэрэглэгчдэд үйлдвэрийн үнээр санал болгосон. 

Тус үзэсгэлэн худалдааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр болсон нээлтийн үеэр үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээсэн ажил хэрэгч хувцас, арьсан цүнхийг сурталчилсан загварын үзүүлбэр боллоо. Мөн  шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийг шалгаруулсан юм.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилготой энэхүү үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилсэн юм. 


Зохиогчийн эрх ©2022 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам