ОРОН НУТГИЙН 70 ГАРУЙ СЭТГҮҮЛЧ ОРОЛЦСОН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2022.01.11 16:30


Монгол Улсад тогтмол хэвлэл үүссэн өдрийг угтаж Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооноос жил бүр уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд 21 аймгийн радио, телевиз, сонин, сайтын сэтгүүлчид, редакторууд, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны салбар зөвлөлийн дарга нар зэрэг нийт 70 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо. 

Уулзалт, зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун оролцож салбарын өнөөгийн байдал, төрөөс баримталж буй бодлого, яамнаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон бүхий л асуултад хариулсан юм. 


 


Зохиогчийн эрх ©2022 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам