ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРААС ШИНЭ ГАВЬЯАТУУД ТӨРЛӨӨ

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2022.07.09 12:07


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн босгон дээр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбараас төрсөн шинэ гавьяатуудад болон Сүхбаатарын одон, Алтангадас одонгоор шагнуулсан эрхмүүдэд хүндэтгэл үзүүлж, шагналыг нь гардуулан өглөө. 

СҮХБААТАРЫН ОДОНГООР

  • Монголын жимс, жимсгэний үндэсний холбооны тэргүүн Даржаагийн Насанжаргал

ГАВЬЯАТ АГРОНОМИЧ ЦОЛООР

  • Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зөвлөх Шаравын Батсүх
  • Хөвсгөл аймгийн газар тариаланчдын холбооны тэргүүн, аймгийн зөвлөх агрономич Жамцын Баасанхүү
  • Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны иргэн, ахмад агрономич Гончигийн Магвандорж

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР

  • ХАА-н техник, технологийн хүрээлэн НҮТББ-ын эрдмийн зөвлөлийн дарга Жамсрангийн Түмэн
  • Сэлэнгэ аймгийн хөдөө аж ахуйн салбарын ахмад ажилтан Дагвын Бадарч

ГАВЬЯАТ ТАРИАЛАНЧ ЦОЛООР

  • Ургац хүдэр ХХК-ийн захирал Лхагваагийн Цандэлэг
  • Орхон аймгийн Жаргалант сумын ногоочин Чогсомын Баясгаланцэцэг

АЛТАНГАДАС ОДОНГООР

  • ХХААХҮЯ-ны ахмад ажилтан Гунгаагийн Бямбаа 
  • Зээлийн батлан даалтын сангийн батлан даалтын сангийн газрын дарга Алзахгүйгийн Амаржаргал
  • "Об пластик" ХХК-ийн хэвлэлийн технологич Хэнмэдхэвийн Төмөртогоо
  • "Өгөөж-Чихэр боов" ХХК-ийн борлуулалтын жолооч Жорвоожавын Батжаргал
  • НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүү, захиргааны ажилтан Бандийн Наранцэцэг 
  • Чиг брэндийг үүсгэн байгуулагч Жамсранжавын Алтансүх
  • Нийтлэг үйлчилгээний салбарын ажилтан Нямдарийн Алтангэрэл
  • Төв аймгийн Батсүмбэр сумын ногоочин Лодонгийн Наянбаатар нар шагнагдлаа.  

Зохиогчийн эрх ©2022 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам