Малчдыг орлоготой, махны үнийг өсгөхгүй байх  нөхцөлийг бүрдүүлэв

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.01.11 18:48


Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2017.01.11/ боллоо. Хуралдаанд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.Манай орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, 15 аймгийн 64 суманд өвөлжилт хүндрээд байна. Цаашид  цас нэмж орж, хүйтэрвэл нийт 17 аймгийн 127 суманд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгаа юм. Иймд малчдыг орлоготой байлгах, хот, суурин газруудад махны хомсдол үүсгэж улмаар үнийг нь нэмэгдүүлэхгүйн тулд мах бэлтгэлийг нэмэгдүүлэх ажлыг чиглэлээр шуурхай зохион байгуулахыг ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнд  даалгалаа.  Юуны өмнө өвөлжилт хүндрэх эрсдэлтэй дээрх 17 аймгийн 127 сумын малчдаас 30 хүртэл мянган тонн махыг хот, суурин газрын хүн амын хэрэгцээнд зориулан худалдан авч нөөцлөхөөр боллоо.  Мал, мах  бэлтгэхэд шаардлагатай санхүүжилтийг арилжааны банкуудын эх үүсвэрээр шийдвэрлэж, арилжааны зээлийн хүүгийн төлбөрийг ХХААХҮ-ийн сайдын урамшууллын зардлаас гаргах юм.

 


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам