Ажлын хувцас, хамгаалах хэрэгсэлийн үзэсгэлэн боллоо

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.04.06 16:50


Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор оёдлын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг таниулж сурталчлах,  ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслийн зөв хэрэглээг таниулан дэлгэрүүлж, хөдөлмөрийн осол эндлээс урьдчилан сэргийлэх  үүднээс өнөөдөр /2017.04.06/ “Ажлын хувцас хөдөлмөр хамгаалал-2017” үзэсгэлэн МҮХАҮТ-ийн үзэсгэлэнгийн танхимд  зохион байгууллаа.

Энэхүү үзэсгэлэнд 32 аж ахуй нэгж оролцсон бөгөөд  нь анх удаа зохион байгуулагдаж байна. Мөн  оёдлын чиглэлээр сурч буй хүүхдүүдийг дэмжин хөгжүүлж, ур чадвар олгох тэмцээнтэй хамтатгаж байгаагаараа онцлог юм.

Арга хэмжээний үеэр  оёдол, дизайны чиглэлээр их дээд сургууль, коллежид суралцаж буй оюутан сурагчдын дунд зарлагдсан “Хувцас бурхан” ажлын хувцасны загвар зохион бүтээх уралдааны шалгаруулалт, шинэлэг загвартай ажлын хувцасны загварын шоу болсон юм.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам