Дотоод худалдааны салбарын танилцуулга

НЭГ. САЛБАРЫН СТАТИСТИК МЭДЭЭ, ТОО БАРИМТ

Худалдааны салбар нь 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр дотоодын нийт бүтээгдэхүүний 15.4 хувь, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 40 хувийг бүрдүүлж, манай улсын эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг салбарын нэг юм.

Худалдааны салбар нь ажиллах хүчний зах зээлд томоохон байр суурь эзэлдэг үйлчилгээний салбарын нэг юм. Улсын хэмжээнд худалдааны салбарт 2020 онд 165.6 мянган хүн ажиллаж байгаа нь нийт ажиллагчдын 14.7 хувийг эзэлж байна.

Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эцэст 22.0 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.6 (6.9%) их наяд төгрөгөөр буурлаа.

Худалдааны салбарын борлуулалтын орлогын 2020 оны эцэст 37.7 хувь нь бөөний худалдаа, 62.3 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна.

Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 2020 оны эцэст 13.7 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.2 (8.1%) их наяд төгрөгөөр, бөөний худалдааны борлуулалтын орлого 8.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос 436.2 (5.0%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.

Худалдааны салбарын нийт борлуулалтын 83.6 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна. Улаанбаатар хотын худалдааны салбарын борлуулалт 2020 оны эцэст 18.4 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.7 (8.4%) их наяд төгрөгөөр буурлаа.

ХУДАЛДААНЫ САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТОО

Үзүүлэлт 2015 2016 2017 2018 2019 2020
БҮГД 64301 72182 78585 85749 94425 94491
Худалдааны салбарын ААНБ-ын тоо 24194 27744 30510 33930 37706 37784
Худалдааны салбарын ААНБ-ын эзлэх хувь 37.6 38.4 38.8 39.6 39.9 40.0

Улсын хэмжээнд худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага 2019 онд 37706 болж, өмнөх оноос 4947 буюу 15.1 хувиар өссөн дүнтэй байна.

МХЕГ-аас гаргасан судалгаагаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний газрууд 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар:

1. “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5021-1:2019 стандартын 4-д заасан нэр томьёоны төрлөөр үйл ажиллагаа явуулж буй жижиглэн худалдааны газрууд:

Ангилал  Дэлгүүрийн төрөл Хүчин чадлын хэмжээ м.кв Нийт
Нийслэлд Аймагт
1 Том Хайпермаркет + 33 10 43
2 Дунд Супермаркет + 142 175 317
3 Багавтар Минимаркет + 670 574 1244
4 Ая тухтай дэлгүүр 84 70 154
5 Бага Хүнсний дэлгүүр 3638 6332 9970
6 ШТС-ын дэргэдэх дэлгүүр 30 69 99
7 Мухлаг 1669 582 2251
8 Хүнсний бус бус худалдаа Төрөлжсөн барааны дэлгүүр 520 1048 1568
9 Аутлет + 30 3 63
10 Бутик + 53 1 54
Нийт 6899 8864 15763

2. Худалдааны үйлчилгээ. Худалдааны газрын ангилал, нэр томьёо MNS 6506:2015 стандартын 3.4, 3.5, 4.1, 4.2, 4.4, 4.5 дугаар заалт, Худалдааны агуулах. Ерөнхий шаардлага MNS 5346:2011 стандартын 4.2, 4.6-д  заасан ангиллаар хүснэгт 2-д заасан худалдааны газруудын судалгааг улсын хэмжээнд нэгтгэн гаргавал:

Ангилал Дэлгүүрийн төрөл Үйл ажиллагаа явуулж буй газруудын тоо Нийт
Нийслэлд Аймагт
1  Бөөний худалдаа Бөөний худалдааны төв 18 129 147
2 Агуулах дэлгүүр 12 22 34
Нийт 30 151 181
3 Ерөнхий нэршил Зах /хүнсний лангуу/ 22/6650 39/3410 61/9960
4 Худалдааны төв 81 69 150
Нийт 103/6550 108/3410 211/9960
5 Дэлгүүрийн төрөл Их дэлгүүр 3 6 9
6 Үйлдвэрийн нэрийн барааны дэлгүүр 15 54 69
7 Хуучин барааны дэлгүүр 74 178 252
Нийт 92 238 330
8 Дэлгүүрийн бус худалдаа Авто чингэлгийн 397 149 546
9 Автомат 2 1 3
10 Цахим - 11 11
11 Шууд - 8 8
12 Үүргийн - 9 9
13 ТҮЦ 1091 22 1113
Нийт 1490 200 1690
14 Худалдааны агуулах Худалдааны агуулах 59 48 107
15 Төрөлжсөн агуулах 41 51 92
Нийт 100 99 199
16 Ил задгай хүнсний худалдаа 129 35 164
Бүгд дүн /16 чиглэлээр/ 1944/6550 831/3410 2775/9960

3. Улсын хэмжээнд хүнсний худалдааны чиглэлээр 14769 худалдааны газар үйл ажиллагаа явуулж байгаагийн 6519 буюу 44.1% нь нийслэлд байна. /Лангуу түрээслэгчид  болон ТҮЦ, хүнсний ил задгай худалдаа эрхлэгчид ороогүй болно/.

4. Хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нийт газруудын 12124 буюу 82% нь зориулалтын, 2482 буюу 18% нь зориулалтын бус ажлын байртай, байна.

Нийслэлийн Хүнсээр хангах албаны мэргэжлийн ангиуд болох Номин тав трейд ХХК, Миний дэлгүүр ХХК, Алтан жолоо ХХК, Скай хайпермаркет ХХК-ийн цахим худалдаа албан ёсоор ажиллаж байна.

Хүргэлт хийдэг 27 компаниас хүнсний бүтээгдэхүүний хүргэлт хийдэг 10 компани ажиллаж байна. Онлайн хүргэлт хийдэг odoshop.mn аппликэйшн ажиллуулдаг компани улсын хэмжээнд 250 дэлгүүрийг хамруулан ажиллаж байна.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИН

Худалдааны салбарын  харилцааг зохицуулсан бие даасан хууль байхгүй, Хүнсний тухай болон Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль, олон салбарын хуулиар хэсэгчлэн зохицуулж байна.Үүнд:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль,
  • Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль,
  • Зарим бараанд экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хууль,
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль,
  • Онцгой албан татварын тухай хууль,
  • Өрсөлдөөний тухай хууль,
  • Патентын тухай хууль,
  • Хүнсний тухай хууль,
  • Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль зэрэг 57 хуулийн 100 гаруй зүйл, заалт, үндэсний стандартаар зохицуулж байна.

Төрөөс баримталж байгаа дараах бодлогын баримт бичгүүдэд хэсэгчлэн тусгагдсан:

  • Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал;
  • Алсын хараа-2050  
  • Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого /2015-2025/
  • Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого
  • Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай салбар дундын стратеги /2016-2021/
  • Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөр /2016-2025/
  • Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

ХУДАЛДААНЫ САЛБАРТ МӨРДӨЖ БАЙГАА СТАНДАРТ, НОРМАТИВ БАРИМТ БИЧГҮҮД:

  • “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага” МNS 5021:2019 стандарт
  • “Худалдааны үйлчилгээ, худалдааны газрын ангилал, нэр томъёо” MNS6506:2015
  • Хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэх ангилал “Ерөнхий шаардлага “ MNS 5343:2003
  • Хүнсний эрүүл ахуйн ерөнхий зарчмын дадлын олон улсын зөвлөмжийн дүрэм MNS CAC 1:2003
  • Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгололтод тавигдах шаардлага MNS CAC 1:2007
  • Барааны агуулах “Техникийн ерөнхий шаардлага” MNS5364:2011
  • MNS CAC RCP 20:2007, Хүнсний олон улсын худалдаанд баримтлах ёс зүй
  • MNS САС RCP 1:2003, Хүнсний эрүүл ахуйн ерөнхий зарчим. (олон улсын зөвлөмж)
  • МNS САС GL 32: 2017, Органик хүнсийг боловсруулах, үйлдвэрлэх,
  • Бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ
  • MNS 5005:2015, Татварын нэгдсэн системд холбогдон ажиллах төхөөрөмжийн техникийн ерөнхий шаардлага

ХОЁР. САЛБАРТ ХИЙГДСЭН АЖЛУУД

  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр 2020 онд худалдан авсан бараа бүтээгдэхүүний тайланг нэгтгэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боловсруулаад байна.
  • Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 46 дугаар тогтоолын 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 104 дүгээр зарлигийн 1.3 дахь заалтыг үндэслэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын “Норматив тогтоох тухай” 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А-272 дугаар тушаалыг батлуулсан.
  • Худалдааны тухай хуулийн төслийн Үзэл баримтлалын төслийн шат дараалсан хэлэлцүүлгийг зохион байгуулав. Нийт 3 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж Худалдааны тухай хуулийн төслийн танилцуулга тавьж, судалгаа хийсэн хэлэлцүүлгээс гарсан саналын товъёог, судалгааны дүнг нэгтгэн гаргаж, хуулийн төсөлд тусган боловсруулж байна.
  • “Их хүрээ-2019” чуулган Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилчдын 98 жилийн ойн арга хэмжээг МОРА ТББ-тай хамтран Төрийн ордонд 800 гаруй төлөөлөгчдийн дунд зохион байгуулсан.
  • “Үндэсний баяраараа–Үндэсний бүтээгдэхүүнээ” цагаан сарын баярыг угтан үндэсний борлуулалтыг дэмжих үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан.
  • ДХБ-аас Худалдааны бодлогыг хянаж байгаатай холбогдуулан Засгийн газрын тайланд тусгах ХХААХҮЯ-ны салбарын мэдээллийг салбар бүрээр авч нэгтгэн боловсруулж, хүргүүлсэн.
  • Жижиглэн худалдааны зах, түгээлтийн төв, агуулах дэлгүүрийн стандартын төслийн хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулж, тус хэлэлцүүлгээс гарсан жижиглэн худалдааны зах, түгээлтийн төв, агуулах дэлгүүрийн стандартын төслийн саналыг нэгтгэн тусгаж, боловсруулсан.
  • Худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд Гадаад харилцааны сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/08, А-32 дугаар хамтарсан тушаалыг батлуулж, ажлын хэсгийн хурлыг зохион байгуулж, “Дэд ажлын хэсэг байгуулах тухай” тушаал, дэлгэрэнгүй төлөвлөгөөг боловсруулж батлуулан ажиллаж байна.   

ГУРАВ. ЦААШИД ХИЙГДЭХ АЖЛУУД

  • Худалдааны бодлогын үзэл баритлалын төсөл боловсруулах,
  • Хүнсний худалдааны газарт мөрдөх эрүүл ахуйн зохистой дадал, стандарт, дүрэм журмыг боловсруулах,
  • Засгийн газрын 2019 оны “Жагсаалт шинэчлэн батлах тухай” 90 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалт”-д нэмэлт оруулах,
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр 2021 онд худалдан авсан бараа бүтээгдэхүүний тайланг нэгтгэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх,
  • Согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээний техникийн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх судалгаа шинжилгээний тайлан боловсруулах,
  • Худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд батлагдсан дэлгэрэнгүй төлөвлөгөөний дагуу ажиллах.
Зохиогчийн эрх ©2021 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам