Махны үйлдвэрлэл

Манай улс бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг учраас улирлын шинж чанартай мал, мах бэлтгэл хийгддэг онцлогтой.

Махны салбарт 2019 онд нядалгааны жингээр 545.0 мян.тн мах үйлдвэрлэсэн байна. Өмнөх оныхтой харьцуулахад махны үйлдвэрлэл, нядалгааны жингээр 29.8 мян.тн-оор нэмэгдэхэд, хонины мах 15.7 мян.тн, адууны мах 13.6 мян.тн, ямааны мах 6.0 мян.тн мах, тэмээний мах 2.8 мян. тн-оор тус тус нэмэгджээ. Харин үхрийн махны үйлдвэрлэл 11.9 мян. тн-оор буурсан байна.  

Хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн махны хэмжээ, мян.тн

2019 онд нийт бэлтгэсэн махны 6.0 хувьтай тэнцэх махыг дотоодыг үйлдвэрүүдэд үйлдвэрийн аргаар боловсруулалт хийн, бүтээгдэхүүн болгон гаргасан байна.

Түүхий эдийн нэр 2015 2016 2017 2018 2019*
Мах, нядалгааны1 жингээр, мян.тн 448.3 400.0 426.1 515.2 545.0
1 Адууны мах 50.8 41.7 41.8 57.2 70.8
2 Үхрийн мах 93.2 92.4 97.7 126.6 114.7
3 Тэмээний мах 8.2 6.5 7.1 9.7 12.5
4 Хонины мах 134.6 116.2 126.7 152.7 168.4
5 Ямааны мах 86.3 76.9 80.8 83.6 89.6

 1 – Дайвар бүтээгдэхүүн, гахайн мах, тахианы мах, борцыг оруулж тооцсон.

Улсын хэмжээнд бүртгэлтэй мал төхөөрөх 69* /Тайлбар. *- нэмэгдэх магадлалтай/ үйлдвэр, мах боловсруулах 135* үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байна. Мал, мах бэлтгэлийн улирлын хамаарлаас шалтгаалан 90-150 хоногт нийт 5.1 сая толгой бог, 1.3 мянган толгой бод мал төхөөрөх хүчин чадал суурилагдсан байна.

Үйлдвэрийн аргаар боловсруулсан махны хэмжээ, мян.тн

Түүхий эдийн нэр Хэмжих нэгж 2015 2016 2017 2018 2019*
Боловсруулсан мах мян.тн 12.8 9.2 25.8 45.6 32.9
1 Үхрийн мах мян.тн 2.9 1.6 3.7 5.5 3.8
2 Хонины мах мян.тн 3.2 1.5 5.9 9.2 8.4
3 Ямааны мах мян.тн 2.8 1.2 2.5 6.5 3.6
4 Адууны мах мян.тн 3.7 4.7 13.4 24.0 16.1
5 Дайвар бүтээгдэхүүн мян.тн 0.2 0.2 0.3 0.4 1.0

Эх үүсвэр: ҮСХ, 2019 оны гүйцэтгэл

Дотоодын үйлдвэрт 2019 онд адууны мах 16.1 мянган тн, хонины мах 8.4 мян.тн, үхрийн мах 3.8 мян.тн,  ямааны мах 3.6 мян. тн, дайвар бүтээгдэхүүн 1.0 мян.тн боловсруулж, нийтдээ 32.9 мян.тэ мах, дайвар бүтээгдэхүүн болосвруулсан нь өмнөх оныхтой харьцуулахад 27.9 хувиар буурсан байна.

2019 оны үйлдвэрийн аргаар боловсруулсан махны хэмжээг 2015 онтой харьцуулахад 20.1 мянган тн буюу 38.9 хувиар нэмэгдсэн байна.

Нэг хүнд 2019 онд дундажаар 170.8 кг мах ноогдож, өмнөх оныхтой харьцуулахад 7.8 кг-аар нэмэгдсэн байна.

Агуулга 2015 2016 2017 2018 2019
Мах, нядалгааны жингээр 151.1 132.1 137.6 163.1 170.8

Мах, махан бүтээгдэхүүний хангамж:

Манай улсын хүн амын  махны зохистой хэрэгцээг 2019 оны байдлаар тооцож үзвэл, улсын хэмжээнд жилд нийтдээ 179.2 мянган тонн мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээтэй байна.

Жишсэн хүн амын хүнсний хэрэгцээ, мянган тонн

Агуулга 2018 2019
Малын мах 112.9 113.2
Загас 28.2 28.3
Шувууны мах 150.5 150.9

Жишсэн хүн амын мах, махан бүтээгдэхүүний жилийн хэрэгцээ өмнөх оноос 0.5 мянган тонноор нэмэгдсэн нь хамгийн өндөр өсөлттэй байна.

Жишсэн хүн амын жилийн хүнсний хэрэгцээ

Бүтээгдэхүүний нэр, төрөл Жишсэн нэг хүний жилийн хүнсний хэрэгцээ 2016 2017 2018 2019
килограмм мянган тонн
Мах, махан бүтээгдэхүүн 69,4 172.6 176.2 178.7 179.2
1 Малын мах 43.8 109.0 111.3 112.9 113.2
2 Загас 11.0 27.2 27.8 28.2 28.3
3 Шувууны мах 14.6 36.3 37.1 37.6 37.7

Эх үүсвэр: Эрүүл мэндийн яам

Үйлдвэрлэл

Бүтээгдэхүүний нэр, төрөл 2018 2019*
Нийт үйлдвэрлэл Экспорт Нийт үйлдвэрлэл Экспорт
Мах, махан бүтээгдэхүүн 475399.7 40852.5 488343.7 39059.0
1 Малын мах 475024.4 40843.2 487843.1 39028.7
2 Загас 25.0 9.3 30.3 30.3
3 Шувууны мах 350.3 - 470.0 -

Эх үүсвэр: ҮСХ, * Урьдчилсан гүйцэтгэл

Дотоодод 2019 онд улсын хэмжээнд 488.3 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна

Хэрэглээ, биет хэмжээгээр, мянган тонн

  Бүтээгдэхүүний нэр, төрөл Хэрэглээ Дотоодын үйлдвэрлэлээс Импортоос
2018 2019* 2018 2019* 2018 2019*
Мах, махан бүтээгдэхүүн 449.3 466.6 435.5 449.3 14.7 17.3
1 Малын мах 435.4 450.1 434.2 448.8 1.3 1.2
2 Загас 1.9 2.9 0 0 1.8 2.9
3 Шувууны мах 12.0 13.7 0.4 0.5 11.6 13.2

Эх үүсвэр: ҮСХ, ГЕГ, * Урьдчилсан гүйцэтгэл

Махны хангамжийн түвшин, хувиар

  Бүтээгдэхүүний нэр, төрөл Жишсэн хүн амын жилийн хүнсний хэрэгцээ Хэрэглээ Хангамжийн түвшин
2018 2019* 2018 2019* 2018 2019*
мянган.тонн хувь
Мах, махан бүтээгдэхүүн 178.7 179.2 449.3 446.6 251.4 260.4
1 Малын мах 112.9 113.2 435.4 450.1 385.8 397.7
2 Загас 28.2 28.3 1.9 2.9 6.6 10.1
3 Шувууны мах 37.6 37.7 12.0 13.7 31.9 36.3

Махны хангамжийн түвшинг өмнөх онтой харьцуулбал мах, махан бүтээгдэхүүнийх 0.9 пунктээр өссөн байна.

Мах, махан бүтээгдэхүүний хангамжийн хувь, эх үүсвэрээр, 2019 он

  Бүтээгдэхүүний нэр, төрөл Хангамж Хангамж
Хэрэглээ Дотоодын үйлдвэрлэл Импорт Дотоодын үйлдвэрлэл Импорт
мянган.тонн хувь
Мах, махан бүтээгдэхүүн 466.6 449.3 17.3 96.3 3.7
1 Малын мах 450.1 448.8 1.2 99.7 0.3
2 Загас 2.9 0 2.9 0 100.0
3 Шувууны мах 13.7 0.5 13.2 3.4 96.6

Жишсэн хүн амын жилийн хэрэгцээг дотооодын үйлдвэрлэлийн мах, махан бүтээгдэхүүнээр 96.3 хувийг хангаж байна.

Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам