Гурилын үйлдвэрлэл

Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл:

Монгол хүний хоол хүнсний хэрэглээнд гурил, гурилан бүтээгдэхүүн томоохон байр суурь эзэлдэг бөгөөд гурилын үндсэн түүхий эд болох буудай нь стратегийн хүнсний бүтээгдэхүүний ангилалд багтдаг.

Монгол хүний хоол хүнсний хэрэглээнд гурил, гурилан бүтээгдэхүүн томоохон байр суурь эзэлдэг бөгөөд улаанбуудайн гурилыг стратегийн хүнсний бүтээгдэхүүний ангилалд багтаан үздэг.

Жишсэн дундаж нэг хүнд өргөн хэрэглээний гурил 36.5 кг, гурилан бүтээгдэхүүнд 65.7 кг буюу гурилд шилжүүлэн тооцвол 49.2 кг, нийт жилийн хэрэгцээнд 85.7 кг гурил шаардлагатай байна.

2020 онд  жишсэн хүн амын тоог 2649,9  мянга болно гэж тооцоход Монгол Улсын нийт хүн амын  хэрэгцээнд 227 мян.тн гурил буюу 302 мян тн улаанбуудай шаардлагатай  байна. /1 кг улаанбуудай = 0.75 кг гурил/

Улсын хэмжээнд 2019 байдлаар 943 мян. тн үр тариа тээрэмдэх суурилагдсан хүчин чадал бүхий 63 гурилын үйлдвэр, цех байгаагаас 10 гурилын үйлдвэр цех тогтмол үйл ажиллагаа явуулан хийт хүчин чадлын 27%-ийг ашиглан нийт 230.4 мян. тн гурил үйлдвэрлэсэн байна.

Дотоодын гурил үйлдвэрлэл

Эх үүсвэр: ҮСХ, сарын танилцуулга

2020 оны 1-р сарын байдлаар үр тариа,  гурил үйлдвэрлэлийн салбарт 1600 ажиллагсад ажиллаж байна.

Гурил, гурилан бүтээгдэхүүний хувьд авч үзвэл, 2019 оны дүнгээр 23.8 мянган тн талх, 17.2 мянган тн нарийн боов, 6,9 мянган тн гоймон үйлдвэрлэжээ.

Гол нэрийн хүнсний зарим бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Улсын хэмжээнд 2019 оны байдлаар хүнсний ногоо, жимс, жимсгэнэ нөөшлөх  79, ургамлын тос үйлдвэрлэх 3, чипс, попкорны 9, цайны 11, шоколад, чихрийн 6 үйлдвэр, цех болон цагаан будаа, элсэн чихэр, цай, давс, хоол амтлагч савлах  47 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. 

Гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбар

Эх үүсвэр: ҮСХ, сарын танилцуулга

Салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээ:

Баяжуулсан хүнсний тухай хууль

  • Баяжуулсан хүнсний тухай хууль 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан.
  • Хуулийн зорилт: Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, аминдэм, эрдэс бодисын дутлаас урьдчилан сэргийлэх зорилгоор  зарим төрлийн хүнсийг албан журмаар баяжуулах юм.
  • Хууль хэрэгжих хугацаа: 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс дагаж мөрдөж байна.
  • Хуулийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ:
    • Албан журмаар баяжуулах хүнсний жагсаалт 2018 оны 11 дүгээр сарын 6-ны  өдөр батлагдсан.
    • Баяжуулсан хүнс үйлдвэрлэх, хадгалах журам батлагдсан.
    • Баяжуулсан хүнс болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэрэглэх журам батлагдсан.
    • Баяжуулсан буудайн гурил техникийн ерөнхий шаардлага.  MNS  6812-2019
    • Буудайн гурилыг баяжуулагч бэлдмэл. Техникийн ерөнхий шаардлага. MNS 6811-2019
    • Хүнсний зориулалтын иоджуулсан давс. Техникийн ерөнхий шаардлага. MNS 5046-2019                  

Дээр дурдсан стандартуудыг дагалдан гарах Баяжуулагч бэлдмэл, Баяжуулсан гурил дахь аминдэм, эрдсийн агуулгыг тодорхойлох чанарын болон тоон шинжилгээний аргын стандартыг шинэчлэн боловсруулж, батлуулах, Иоджуулсан давс дахь иодын агуулгыг тодорхойлох лабораторийн шинжилгээний аргыг шинэчлэх, баталгаажуулах, Лаборатори дундын харьцуулалт хийх ажлуудыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харъяа хүнсний эрдэм шинжилгээний төвтэй хамтран хийж байна.

Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам